sonin.mn

Ардын хувьсгалын анхны наадмын түрүү бөх Данигай заанаас хойш Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд төрсөн улсын цолтон бол улсын начин Ч.Мөнхтогтох. Дүүгүүр хэмээх нэрээр бөх сонирхогч олондоо танигдсан улсын цолтондоо Зүүнбүрэнчүүд хүндэтгэл үзүүлсэн юм.

Улаанбаатар хот дахь сумын нутгийн зөвлөлөөс нэг сая төгрөгийг төмөр хөлгийн хамт,  сумын ИТХ, Засаг даргын Тамгын газраас таван сая төгрөгийг гардуулан өглөө. Улсын начин Ч.Мөнхтогтох:-“Урдуур нь Орхон, араар нь Сэлэнгэ мөрөн урсаж байдаг өвөлд нь зуд болдоггүй, зун нь ган болдоггүй ийм сайхан нутаг бол миний нутаг.

Энэ сайхан нутгаараа би бахархаж явдаг. Миний хамаг л сайхан үе маань энэ нутагтай салшгүй холбоотой. Миний нутгаас ирэх он жилүүдэд олон сайхан хүчтэнүүд төрөн гарна гэдэгт би хувьдаа итгэлтэй байгаа” гэсэн юм. Тэрээр Зүүнбүрэн сумандаа “Жаргалан” хэмээх бөхийн дэвжээ байгуулан нутгаасаа олон сайн бөх төрүүлэхээр ажиллаж байна.  

Д.Одонтунгалаг

Эх сурвалж: