sonin.mn

УЛААН-ҮД. /baikal24/. Орос-Монголын хамтарсан терроризмтой тэмцэх “Сэлэнгэ-2014”  сургуулилт өнгөрсөн өдрүүдэд Монгол Улсад болсон тухай өмнө нь мэдээлсэн билээ. Оросын цэргүүд хөрш оронд байх хугацаандаа 1939 онд тус улсад амь үрэгдсэн Зөвлөлтийн нисгэгчдийн дурсгалын цогцолборыг сэргээн зассан байна.

Сэргээн засах ажил явуулах тухай шийдвэрийг  дурсгалын цогцолборт очсоны дараа хийсэн офицеруудын хуралдаанаас гаргасан тухай  ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн хэвлэлийн алба мэдээлжээ.


Оросууд дурсгалын цогцолбор болон цогцолборын гол шатыг шавардаж, будан сэргээн зассан байна. Түүнчлэн дурсгалын бичээсийг сэргээж, дурсгалын самбарыг засчээ. Мөн цогцолборын орчин тойрныг тохижуулж, зүлэгжүүлсэн байна.

Уг дурсгалын цогцолборыг Халх голын түүхэн ялалтын 25 жилийн ойд болон Монголын ард түмний тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тулалдаанд амь үрэгдсэн Зөвлөлтийн нисгэгчдийн баатарлаг гавьяаг мөнхжүүлэхэд зориулж 1964 онд Чойбалсан хотод босгожээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг