sonin.mn

Монгол Улсын  төмөр замын төв буудал буюу Улаанбаатар төмөр замын буудал дэргэдээ "Жуулчдын төв" нээн ажиллуулж эхэллээ.

Энэхүү мэдээллийн төв нь Монгол улсаар зорчих болон дайран өнгөрөх гадаадын жуулчдад чухал мэдээллийг нэг цэгээс авахад дөхөмтэй шуурхай, шинэ үйлчилгээ нэвтрүүлэх зорилготой.

Манай улсын  төмөр замаар өдөртөө 40000, жилдээ 1,2 сая орчим гадаадын жуулчин, зорчигч үйлчлүүлдэг учир "Жуулчдын төв" үйлчлүүлэгчээр тасрахгүй. Нэн ялангуяа орос монгол иргэд харилцан визгүй зорчих болсон тул хойд хөршөөс аялан ирэх жуулчид, зорчигдын тоо нэмэгдэнэ.

Төмөр замын гол зангилаа болсон төв буудлаар дамжсан жуулчид, зорчигчид энэ төвөөс үзвэр үйлчилгээ, дэлгүүр, худалдааны газрын хаяг, соёл, боловсрол гээд бусад шаардлагатай ямар ч мэдээллийг авах боломжтой болно гэж тус төвийн ажилтан ярив. Мөн энэ төвөөр ганцхан гадаадынхан бус дотоодын зорчигчид ч үйлчлүүлэх юм байна.

Ж.Батсайхан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг