sonin.mn

"Ессе Home!" (Энэ хүнийгээ!)
Понтий Пилат
 

Оршил
Хүнийг "үйлдвэрлэдэггүй". Багаж зэвсэг, эд өлөг, хувцас хунар, хүнс тэжээл гэх мэтийг бол хүн үйлдвэрлэдэг. Харин "хүн бүтээх үйлдвэр" гэж байдаггүй. "Хүн хүнээ бүтээдэг" гэдэг арай зөв хэллэг. Хүн хүнээ бүтээхдээ заавал хоёр юмуу хосоороо, өөрөөр хэлбэл эр эм хоёр хүн хамтарч байж хүнийг бүтээдэг. Түүнийг "хүүхэд" олох гэдэг. Ганц хүн /эр ч бай, эм ч бай/ ганцаараа хүн бүтээж чаддаггүйгээр хорвоо ертөнцийн хууль үйлчилдэг.

Гэхдээ эр эм хоёрын хамтарч хүн бүтээх үйлс нь бас сансрын хуулиас гаждаггүй, гажваас хүн бүтээх үйл бүтэлгүй болдог. Энэ нь "есөн есийн наян нэг" хөтөлбөрөөс гажсай хэрэг. Тэрхүү есийн хөтөлбөр бол "есөн cap, ес хоног, есөн цаг" гэсэн хугацаатай байд.эг. Энэ хугацаагаа гүйцээж бүрэлдсэн хүн бол төрсөн хойноо өсч өндийж, өөрийнхөө есөн тоотой тэнцэх нуруутай /өндөр нь/ болоход сая бие гүйцдэг.

Тэр хөтөлбөр бол:
1 .Санчир гарагийн нөлөөнд хүн дүрс олох нь эхний cap байдаг.

2.Хоёрдох сартайдаа Бархасбадь гарагийн нөлөөгөөр эрчим хүч олно.

3.Гуравдах сартайдаа Ангараг гарагийн нөлөөнд бие эрхтэн хөгжин тогтож, тархи хөгжинө.

4.Дөрөвдөх сартайдаа нарны нөлөөнд зүрхний ажиллагаа нь сайжран, бие эрхтэн чангарна.

б.Тав дахь сартайдаа Сугар гарагийн нөлөөнд бие эрхтэн гоолиг төгс дүр төрх сууна.

б.Зургаа дахь сартайдаа Буд гарагийн нөлөөгөөр нүд хөмсөг бий болж, үс хумс ургаж эхэлнэ.

7-Долоо дахь сардаа Сарны нөлөөнд бүх эрхтэн гүйцэж хөгжихөөр болно.

8.Найман сартайдаа мөн Санчир гараг /анх эхэлсэн/ нөлөөлж, гадаад орчинд зохицох бүхий л бэлтгэл хангагдан, гарахад бэлэн болж эхэлнэ.

Тийнхүү есөн cap гүйцээд, ес хоног өнгөрөхөд хүүхэд эхийнхээ хэвлийг орхин, хорвоод мэндэлнэ. Ийм хөтөлбөрөө гүйцээсэн үед төрөхийг "арван сараа гүйцээж, ангир уургаа хөхөх" болжээ гэж үздэг ёсон буй. Гэхдээ тээж яваа эхийнхээ биеийн байдал, бас гадны нөлөөнөөс хамаарч ямар нэгэн саатал гарах эсвэл хугацаанаас өмнө зулбах тохиолдол гарч болно.

Арван сараа гүйцээн, ангир уургаа хөхөх журмаас "ангир уургийг нь заавал хөхүүлэх ёстой" бөгөөд тэгснээр төрсөн хүүхдийн дархлаа төгөлдөр болно. Тэр уургаа амлаагүй буюу өөр юмаар орлуулан /сүү/ амлуулбал мөнхүү хүүхэд дархлаа султай "хэврэг" нэгэн болох ажээ.

"Хүн бүтээх" хөтөлбөр ердөө л ийм юм. Үүнээс өөрөөр хүн бүтээсэн түүх байхгүй билээ. Гэвч хорьдугаар зууны эцсээр хүн төрөлхтөн дэлхий гэдэг гараг дээрх амьдралын түүхэнд эргэлтийг /хүн өөрөө/ гаргалаа. Энэ тухай өгүүлье.

Төхөөрөмжлөгдсөн бие
Төрсөн биеэс "төхөөрөмжлөгдсөн" болгох үйл явцыг хүн өөрөө сэдсэн цаг нилээн дээр үеэс эхэлсэн юм. Өмнөх оршилд дурьдсан хөтөлбөрийг шинжлэх ухааны судалгаагаар тодорхойлбол: хүн бол сансрын хуулбар юм. Эхийнхээ хэвлийд /саванд/ олдсон үр нь маш богино хугацаанд дэлхийн нэг эстэй биет нуруугүй биет болон хөгжсөн тэрхүү үйл явцыг давтдаг байна.

Тэр нь криптозой буюу дөрвөн тэрбум таван зуун сая жилд дэлхий дээр био мандал үүсч хөгжиж, боловсронгуй болсон үйл явцыг хүн болох этгээд эхийнхээ хэвлийд байх есөн cap гаруйн хугацаанд давтана гэсэн үг юм. Тийм учраас "хүн сэлбэггүй" төрдөг. Элдэв машин техникт хүн өөрөө сэлбэг хийдэг бол хүнд өөрт нь сэлбэг хийх боломжгүй байсаар түмэн түмэн жил өнгөрчээ.

"Хүнийг сэлбэггүй бий болгосон нь бурханы алдаа" хэмээн Марк Твен шоглон бичсэн үг бий. Тэр алдааг хүн өөрөө засах ажлыг өнгөрсөн зуунд идэвхитэй хийж эхэлсэн юм. Ийм буянт үйлсийн тэргүүнд Орос Зөвлөлтийн мэс засалч эрдэмтэн Гаврил Илизаров хүний хугарсан ясыг ургуулан залгах тусгай төхөөрөмж зохион бүтээж, тахир татуу хүмүүсийг бүрэн бүтэн, эрүүл хүний хэмжээнд хүртэл эдгээдэг болсон нь хүний эрхтэнг өөрөөс нь ургуулж болохын үлгэр үзүүлсэн юм.

Тэр цагаас хойш "төрсөн биеэ төхөөрөмжлөгдсөн бие" болгох үйл явц идэвхитэй өрнөсөн. Гэхдээ зүрх, уушиг, нүд, элэг, бөөр гэдэг юмсыг хийж бэлддэг "сэлбэгийн газар" байгуулаагүй. Тийм эрхтэнгүүдийг хийх чадвар одоогоор байхгүй. Гэхдээ эдгээр эрхтэнг доройтсон эсвэл ажиллагаагүй болсон хүнд өөр хүний тийм эрүүл эрхтэнг шилжүүлэн суулгах арга ухааныг олсон байна.

Манай Монгол эмч нар ч ийм зүйлийг чадварлаг сурч, бас хүнд хэрэглэж байгаа билээ. Гэхдээ энэ бол нэг эрхтэнг нөгөөгөөр сольж байгаа л үйл явц. Түүнээс элэг, бөөр зэргийг шинээр хийгээд байгаа зүйл хараахан биш билээ. Цаашдаа үүнийг хүний өөрийнх нь эд эсээс ургуулан буй болгоход амжилт олж болох юм. Тийм ирээдүй
мэдрэгдэж байгаа болой.

Төлжүүлсэн бие
Хүнийг өөрөө эх эцгийн оролцоогүйгээр "бүтээх" эрин үеийн үүдийг 1997 оны 02 сарын 23-д нээсэн юм. Тэр нээхэд амаргүй "хаалганы" түлхүүрийг Шотланд эрдэмтэн Ян Уильмут бүтээсэн билээ. Тэрхүү түлхүүрээр амьтны эсийг төлжүүлэн анхны хонь буй болгрсныг Долли гэж нэрлэсэн юм.

Энэ аргыг клонирование буюу төлжүүлэлт гэж нэрлэж байгаа. Эм хонь, хуцны алины ч оролцоогүйгээр "эцэггүй" төрсөн Долли хонины эцэг нь генетикийн /гарвалзүйн/ ухаанд шинэ зам нээсэн Янь Уильмут гэж болно.

Удахгүй Долли хонь ч өөрөө төлжин хургалаж эхэлсэн нь нийтээр мэдэх зүйл болж билээ. Ийнхүү бараг л "үйлдвэрлэлийн" аргаар Сүүн тэжээлтэн амьтны хуулбар буй болгосноор барахгүй тэр нь улам боловсронгуй болж, хүн өөрөө тийм аргаар өнөржиж болохыг амьдрал дээр нотолж өгсөн юм.

Ингээд үргүй юмуу хүүхэдгүй хүүхнүүд савандаа бэлэн үр суулгуулж, хүүхэд төрүүлэх болсон. Гэтэл байгалийн зүй тогтлоор бус хиймэл аргаар жирэмсэлж байгаа тул нэг хүүхэд биш нилээн хэсэг буюу ихэр хүүхдүүд цөөнгүй төрөх болов. Америкд нэг бүсгүй үр тогтоолгоод жирэмслээд төрсөн чинь 8 ихэр гарч ирсэн байна.

Тэгтэл тэр дээд амжилтыг Оросын Холбооны улсын бүсгүй Ирина 2012 онд 10 ихэр төрүүлснээр эвдсэн байна. Ер нь үр хиймлээр тогтоож, Долли хонь гаргаж авах нь Англи улсад хийгдсэн бөгөөд 1991 оноос 2003 он хүртэлх хугацаанд Их Британиийн 50 мянган эмэгтэй хиймлээр үр тоггоолгож, 13512 хүүхэд төрсөн байна.

Энэ үйл явц АНУ, Их Британи, Франц зэрэг Өрнөдийн орнуудад ихээхэн "идэвхижиж" хорь гаруй жилийн дотор хиймэл аргаар үр тогтоолгон төрүүлсэн хүүхдийн тоо нэг саяас даваад явчихжээ. Биологийн шинжлэх ухааны энэ ололт элдэв шалтгаанаар хүүхнүүд нь бараг жирэмслэхээ больсон Өрнөдийн орнуудад ихээхэн ашиглагдах болжээ.

Тэр ч байтугай эхийн савны бүх нөхцөлийг харгасан тусгай "саванд" ч хүүхэд олгож, эх ч үгүй, эцэг ч үгүй нөхцөлд хүүхэдтэй болох боломж ч бүрдсэн байна. Хүн төлжүүлэх /клонирование/ энэ арга угаасаа амьтан дээр суурилан гарсан тул үүнийг ашиглаж АНУ-д мал, ялангуяа үхрийг төлжүүлэн /клон/ өсгөж эхэлжээ.

Манайх ч гэсэн үр суулгах аргаар олсон анхны хүүхэд 2003 оны 11 сарын 26-нд төрсөн юм. Тусгаар тогтнолыг тунхагласан өдөр тийм хүүхэд төрсөн нь билэгдэлтэй бөгөөд хүн амын өсөлт буурах хандлагатай байгаа өнөө үед чухал ач холбогдолтой ололт юм.

Нөгөөтэйгүүр манайх мал аж ахуйн орон учраас үхэр, тэмээ, сарлаг, хонь зэргийг төлжүүлэх аргаар олшруулан өсгөхөд баяжина уу гэхээс хоосрохгүй. Харин нүүрс, зэсийг бодвол дахин төлжих, ахин сэргээгдэх мөнхийн эх булаг болж мэднэ.

Төлжүүлэх /клонирование/ арга бол: нэгд, эмчилгээний хэлбэрээр, хоёрт, үржлийн зорилгоор, гуравт, гарвал сайжруулах чиглэлээр, дөрөвт, захиалгын хэлбэрээр хийгдэж байгаа ажээ. Иймээс цаашдаа намтрынхаа асуултыг бөглөхөд "захиалгат хүүхэд" гэж бичих ч шаардлага гарч мэдэхнэ ээ.

"Төлжүүлэх" аргаар хүүхэд олоход юуны түрүүнд ердийн журмаар хүүхэд олдоггүй бүсгүйчүүд, мөн хүүхэд төрүүлэх нас нь өнгөрч буй эцэг эх, ганц үрээсээ хагацчихсан зовлонгоо нимгэлэхээр ахиад нэг хүүхэд хүсэгчдэд туслах бас эцэг нь үрээ хадгалуулаад нас барчихсан бол авгай нь тэр үрийг тээх хүсэлтэй бол гэхчлэн учир шалтгаануудаар хиймлээр үр тогтоох үйлчилгээ бол "энэрэнгүй" чанартай юм.

Гэвч аливаа юм хоёр талтай байдгийн ёсоор сөрөг талуудтай үзэгдэл тул цаашдаа манайх ч гэсэн, олон улс ч гэсэн энэхүү хэрэг явдалд чиглэсэн хууль тогтоомжтой болох шаардлагатай болж байна.

Төрөөгүй хүүхдийн наимаа
"Хиймлээр жирэмслэх" хэрэгт юуны урьд "үр" тэгэхдээ бүр соматик үр хэрэгтэй болдог. Иймээс АНУ эхлээд "крио банк" /гүн хөлдөөсөн үрийн банк/ байгуулж, алдар цуутай хүмүүс; тамирчид, сайн эрсийн үрийг "донор" маягаар худалдан авч хадгалдаг болсоор цөөнгүй жил өнгөрлөө.

Манай хойд хөрш Орос ах нар ч гэсэн бага зэрэг хождоод, амаа барьж, мөн тийм банк байгуулаад үрийн хадгаламжтай болсон. Манайд тийм банк байгуулаач гэдэг саналыг шинэ зууны Монголын анхны Ерөнхий Сайдад би санал тавьж л байсан.

Хүнийх биш юм гэхэд сайн үүлдрийн малынхаа үрийг авч, гүн хөлдөөж, хадгалбал хэдэн мянганы туршид Монголын гол зогоож, ундлан хувцаслаж, хүний царай харахгүй аж төрөх, ахин сэргээгдэх эх булаг болж ирсэн мал аж ахуйгаа эрсдлээс хамгаалахад тустай хэрэг болохсон гэж бодсоных.

Гэвч арван хэдэн жил крио банк гэж дуугардаг эрх баригчид ер сонсогдсонгүй. Харин Их Британийнхан эр эсийг бүр импортлоход хүрээд байгаа ажээ. Үрийн шингэнээ өгөх эрчүүдийн тоо цөөрч байгаагаас тэр. Үрийн донорын нэр, овог, хаяг, үндэс угсааг нууцалдаг байсан боловч одоо нууцлахаа болих тухай хууль гаргах болсон яриа гарч байгаа тул бас эрчүүд үрийн шингэнээ өгөхийг нэг их дурлахгүй болж буй мэт.

Дани улс бол маш сайн нууцалдаг /зөвхөн эх болох хүнд нь л хэлдэг/ тул үрийн өглөгчид цөөрөөгүй гэнэ. Уг нь "крио банкнаас" үрийн шингэн авахдаа ямар үндэс угсааны, хэр зэргийн царай зүстэй, нүдний өнгө, өндөр нам, цусны бүлэг зэргийг захиалагч этгээдэд л сэм лавламж өгдгөөс бус дэлгэн тавьдаггүй онцлогтой нь хуульчлах шаардлагатай ажээ.

Бас үрийн шингэнээ өгсөн хүн амьд сэрүүн байгаа эсэх, төрөл садан нь хэн болох гэхчлэн асуудлууд гардаг. Түүнчлэн төрийн том тэргүүн, улс төрийн зүтгэлтнүүдийн "үр" бас хадгалаастай банк нэг биш бий бөгөөд тэр үрээр хиймэл жирэмслэлт үйлдвээс нөгөөх үрийн эзэн нийтийн мэдэх том хүнтэй яг адилхан "хуулбар" гараад ирэх юм байна.

Харин зүс царай нь ижил ч гэсэн өсч өндийх үедээ үзэл бодол, хүмүүжил нь орчноосоо шалтгаалаад адилгүй болох нь мэдээж ажээ. Сүүл сүүлдээ урт настай эсвэл хөгжимчин, тоо бодпогочин, эрдэмтэн хүний үр авна гэж хүртэл захиалга өгөх хүүхнүүд гарсаар буй ажээ. Ер нь хиймлээр үр тогтоох энэхүү шинэ үйлдлиин хамгиин том хор хөнөөл нь нийгмийн үндэс болсон гэр бүл сарнихад нөлөөлнө.

Бас удам угсаа залгамжлалын асуудал ч хөндөгдөх юм. Жишээ нь Жалайр овгийн хүүхэн / нөхөр нь мөн овог байсан/ Сахьяа гэхчлэн өвгөн хүний үр авч жирэмслэхээр овгийнхоо асуудпыг юу гэж үзэх, крио банканд хадгалагдсан үрийн эзэн нас барах юмуу хөгширвөөс тэр үр хэний өмч болж үлдэх, бас хиймлээр тогтоогдсон үрээр хүн бологсдын нас хэр урт байх, удамшсан чанар нь яах зэрэг олон асуудал гарч, "био этикийн хууль" шаардах юм.

Үрийн панзчин ч гарч мэдэх ажээ. Түүгээр ч барахгүй алдартай ерөнхийлөгч, төрийн зүтгэлтнүүдийн үрийг банкнаас авч, адилхан хүүхэдтэй болохыг хүсэх хүн ч гарч мэдэхээр байна. Эцсийн дүнд эр эмийн ялгаа утгаа алдаж ч мэдэх юм.

Үр хиймлээр суулгаж, хүүхэд олох /in vitro/ энэхүү шинэ үзэгдэл нь сайтар хуульчилж өгөхгүй оол хүүхдийг "товар" мэт үйлдвэрлэх, улмаар наймаа панзанд шилжихэд хүрч болно. Нөгөөтэйгүүр үрийн донор, бол "оролцогч эх", нөгөөх тээж төрүүлэгч нь "нийгэмчлэгдсэн эх" гэгдэх учиртай юм. Тэр ч байтугай "хуруу шилний хүүхэд" гэдэг нэр томъёо гараад байгаа.

Лабораторийн аргаар голдуу шилэн хоргонд эр эсийг эм өндгөн эстэй нийлүүлж, яг л эхийн хэвлийн нөхцлийг бүрдүүлэн ес юмуу арван сарыг нь /түүнээс ч богино хугацаанд болж болно/ гүйцээж хүүхэд буй болгох боломжтой ажээ. Тийм хүүхдийг "шилэн" ээжтэй гэмээр боловч тэгэх нь ёсзүйн хувьд тохиромжгүй болно. Өмнө дурьдсанаар:

+ Нөхөргүй эмэгтэй

+ Хүүхэд төрүүлэх нас нь хэтэрсэн бүсгүй

+ Үр тогтдоггүй эмэгтэй

+ Жирэмэлэхэд хүндрэлтэй тул түүнээс гадуур хүүхэдтэй болохыг хүсэгч эмэгтэй

+ Хүчирхийллээс олсон хүүхдийг төрүүлэх хүсэлгүй эмэггэй

+ Хүүхэд хүсдэг боловч ганц бие эрчүүд

+ Ганц хүүхэдтэй байгаад тэр нь эндсэн гэр бүл гэх мэт тохиолдолд "хиймэл" үр тоггоолгох шаардлагатай, бас ч үгүй харж үзэх шалтгаантай гэж болно. Гэхдээ био-этикийн /хүн ёсны хуулиар/ ёсоор зохицуулагдсан байх шаардлагатай юм.

Тэр ч байтугай эмээ ээж нь савандаа ачийгаа /үр суулгуулан/ тээж төрүүлсэн тохиолдол ч гарчээ. /Гвиней, Өмнөд Африк/ Бас дөнгөж гэр бүл болоод байгаа хосууд үр, өндгөн эсээ гүн хөлдөөлтөд өгч хадгалуулаад, дуртай цагтаа түүнээ авч эхнэртээ суулгуулаад төрүүлэх ч тохиолдол байх магадпалтай. Үр тээгч хэвлийд үрээ өгч 10 cap болсны дараа хүүхдээ очиж аваад, хөлсийг нь төлнө гэх тохиолдол ч олшрох магадлалтай.

Хүний ийнхүү "хиймэл' аргаар үржиж, олшрохыг өөгшүүлж, ёстой өнөөх хүний эрэс гэдэг далбаан дор өрнүүлбээс юунд ч хүргэж болно. Үүнд ёс суртахууны болон хууль эрхэмжийн цоо шинэ хэмжүүр, цоо шинэ хандлага" шаардлагатай юм.

Одоо үед биологийн шинжлэх ухаанд хоёр томоохон шинэ арга билэг илэрхий хүчтэй өргөжин тэлж байгаа. Энэ нэгдүгээр нь ГМР /генетически модификацированныерастения/ буюу гарвал хувилгасан ургамал /ГХУ/ юм. Энэ арга ухааныг хэрэглэн өнгөрсөн зууны 70 -аад онд анхны гарвал хувилгасан бичил биет төрүүлсэн.

Тэгээд 10-аад жилийн дараа гарвал хувиргасан бичил биет биш бүр бие даасан ургамал гаргаж аваад улам цаашаа ахиж тийм амьтан гаргаж авсан. Мэдээж Өрнөдийнхөн л ийм юм санаачилна шүү дээ. Гарвал хувиргасан бичил биет одоо Өрнөдөд эмийн үйлдвэрүүд, хүнсний үйлдвэрүүдэд өргөнөөр хэрэглэдэг болоод байна.

Хөвөн, рaпс, эрдэнэ шиш, шар буурцаг зэрэг ургамлуудыг хүртэл гарвал урвалын нөлөөллөөр их ургац авдаг болжээ. 2002 он гэхэд гарвал хувиргах аргыг АНУ-д хөвөн, шар буурцгийн 75%, Аргентинд шар буурцгийн 99%, Канадад рапсын 65%, Хятадад хөвөнгийн ургамлын 51%-ийг гарвал хувиргалын аргаар /трансгенный модификация/ ургац өсөлтийг' нь эрс сайжруулан тариалдаг болчихоод байна.

Энэ нь улам хүрээгээ тэлсээр байна. Ингэснээр орчин үеийн шинэ мэргэжил болох ГИР /Генная инжөнерия растений/ ургамлын гарвалзүйн инженер /УГИ/ гэдэгт мэргэжсэн хүмүүс олширчээ.

Өнөө үед эмийн үйлдвэр гэхэд л 25 - 30 хувь нь гарвал хувиргалтын аргаар үйлдвэрлэж байна. Тэгээд зогссонгүй мал аж ахуйд энэ аргыг шилжүүлэн хэрэглэж байна. Жишээ нь: Орос улсад сүү нь бяслагжих ферментийн эсгэгтэй хонины шинэ үйлдвэр гаргасан байна. Харин зарим оронд ямаанд ч үүнийг хэрэглэж байх болжээ.

Европын холбооны улсад фермерүүд энэхүү холбооны нийт төсвийн тал хувийг хүртэл иймэрхүү хэрэгцээнд зардаг болжээ. Үүнийг хэрэглэснээр хүнсний ногоо хөнөөдөг хортон шавьж /Орост гэхэд л колорадын цох хорхой төмсний ургамлын 1/3 - ыг идчихдэг/ устаж, ургац сайжирдаг байна.

Гэвч сайны хажуугаар саар гэдэг ёсоор энэхүү шинэ ололт нь хорт хавдар үүсгэх, харшилтай болгох, хордуулах осолтой нь мэдэгдсэн байна. Иймээс ГХУ хэрэглэн ургуулсан хүнсний ногоо хэрэглэхийг хориглож Орос улсад түүнийг тариулахыг эсэргүүцсэн боловч худалдаалахыг зөвшөөрчээ. Учир нь Монгол мэтийн Дорнодынхон тийм хүнсэнд шүлсээ залгидаг байна. Таримал хүн ба ургамлын тухайд сайтар мэдье гэвэл Тэ ном" (гуравдугаар нүүрт энэ тухай бий) унших хэрэгтэй.

Монгол улсын хөдөлмөрийн баатар Лодонгийн Түдэв