sonin.mn

Монгол улсад аялал жуулчлалын салбар үүсч хөгжсөний 60 жилийн ой, Улаанбаатар хотын 375 жилийн ойн хүрээнд Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёл урлагийн газар, Биеийн тамир, спортын газар хамтран “Найрсаг Улаанбаатар” зөвлөгөөнийг зохион байгуулах гэж байна.

Тус зөвлөгөөн нь 9 дүгээр сарын 17-ны өдөр болох бөгөөд зөвлөгөөнд Улаанбаатар хотод аялал жуулчлал, зочлох үйлчилгээ, соёл урлаг, спортын төлбөрт үйлчилгээ үзүүлдэг 600 гаруй аж ахуйн нэгж оролцоно.

Зөвлөгөөний үеэр “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн ач холбогдол, зорилгыг оролцогчдод танилцуулж, нийслэл хотод аялал жуулчлал, соёл урлаг, спорт, энтертайнмент чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын ажлыг хэрхэн уялдуулах талаар хэлэлцэнэ. Мөн цаашид хотын аялал жуулчлалын онцлог үйлчилгээ, шинэ бүтээгдэхүүнүүдийг хамтран гаргах талаар зөвшилцөнө.

Зөвлөгөөнд оролцогчдыг 09 дүгээр сарын 16-ныг хүртэл Аялал жуулчлалын мэдээлэл, сурталчилгааны төвийн 7010-8687 дугаарын утсаар бүртгэнэ гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.