sonin.mn

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын алба хаагчид Эрх чөлөөтэй монгол хүн аяны хүрээнд Хүүхдийн төв сувилалд өнөөдөр хүүхдийн тоглоом, хичээлийн хэрэгсэл хандивлалаа.

Хууль зүйн яамны харьяа агентлаг, байгууллагуудын Нээлттэй хаалганы өдөрлөгийг угтан дээрх ажлыг зохион байгуулжээ. Тус сувилал нь өнчин, хагас өнчин, бага жинтэй, эцэг, эх нь тодорхойгүй, суурь өвчтэй хүүхдийг 3 нас хүртэл нь эмчлэн сувилах, сургалт хүмүүжлийн үйлчилгээг 24 цагаар үзүүлдэг аж.

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг