sonin.mn

Амиа хорлохыг завдагч гал команд хурдан ирсэнгүй гэж гомдол хүртэл гаргадаг аж

Баянзүрх дүүргийн V хорооны иргэн Д.Отгон таван айлын голомтыг са­мар­чихсан гэхэд болно. То­моор хөдөлдөг бизнесмэн бо­лох гээд ах дүү, хамаатан сад­ныхаа таван байрыг банк бус санхүүгийн бай­гуул­лагад барьцаалаад алд­­чих­сан.

Эгчдээ итгэн байр­ныхаа гэрчилгээг өгсөн ах дүү, хамаатан садан нь нэг л өдөр гудамжинд гар­сан байдаг. Ингээд Д.Отгон шүүхийн шийдвэр гүй­цэт­гэх газрынхантай тэм­цэх ажилтай болсон. Та­ван байрыг хямдхан зар­лаа, тань­даг хүндээ өгсөн. Одоо­гийн ханшаар 500 сая төг­рөгийн үнэ хүрэх орон сууц­нууд гэх мэтээр зар­галдсан.

Бараг арван жил шахам заргалдаж, хөөн хэлэлцэх ху­гацаа нь дууссан ч горьд­лого тээсээр яваа юм билээ. Энэ эмэгтэй ах дүү, ха­маа­тан садандаа доромж­луулж, зодуулж хүртэл бай­сан.

Таван айлын амьд­рал сүйд хийснээс нь болоод нө­хөр нь хаяж хүүхдүүд нь зугтаагаад явчихсан юм билээ. Д.Отгон хөлсний бай­ранд амь­дарч өглөө га­раад шүүх, хэв­лэл мэдээл­лийн байгууллагаар эргэл­дэнэ. Түүний өмгөөлөгч нэг их сүрхий гар­галгаа гаргаж горьд­ло­гын гал өрдөнө.

Нэг ч өмгөөлөгч “Та ах дүү ха­маатан садныхаа таван байрыг банк­ны барь­цаанд тавьсан нь үнэн. Банк бус санхүүгийн бай­гуул­лагад зээлээ төлөөгүйн улмаас байрууд чинь хураагдсан. Тэгээд дуудлага худал­даа­гаар зарагдсан нь үнэн. Танд одоо ямар ч бо­ломж байхгүй” гэж хэлж бай­сан­гүй. Тийм боломж гарц байна гэснээс болоод яваад байсан. Хэвлэлд хан­даж Шүү­хийн шийдвэр гүй­цэт­гэх газарт нөлөөл гэх мэ­тээр зөвлөсөн байдаг.

Шүүх, цагдаа, хэвлэл мэ­дээл­лээр тавхайгаа эргэ­тэл яваад эцэс сүүлд нь “Өлсгөлөн зар­лана, өөрийгөө шатаана” гэж айлгаж эхэл­сэн. Хэнийг тэр вэ. Ойр тойрны хүмүүсээ гэхээс илүү төр засаг, хууль хяналтын бай­гууллагыг дарамталж байгаа юм. Өмгөөлөгч на­рын гаргасан янз бүрийн гар­галгаа, сэдлүүд найдвар төрүүлэхийн хэрээр хууль хүчний байгууллагыг зү­хэгч болгон ху­виргана. Банк бус санхүүгийн бай­гуул­ла­гынхан шүүх, цагдаа, Шүү­хийн шийдвэр гүйцэтгэх газрыг худалдаад авчихсан мэтээр бодож эхэлдэг гэнэ.

Д.Отгоныг хөөргөх, найд­вар төрүүлэх хөдөл­гөөн, холбооны нөхөд ч бий. Тэд эхлээд хохирогч бай­сан бол сүүлдээ тэмцэгч болчихсон. Тэмцэгчид хо­хирогч, хохирол зэргээс үүдэн тэмцэгчийн гараагаа эхэлсэн байдаг. “Анод” банкны ТУЗ-ийн дарга асан Н.Даваа л гэхэд гэв гэнэт эх орон газар шороондоо хайртай болоод жагсагч болж хувирсан. Түүнийг ийм дүрд хувирахад есөн тэрбум 247 сая төгрөгийн хохирол ихээхэн түлхэц болсон байх шүү. Мөн “Бөмбөгөр” худалдааны төвийн хэрэг маргаан аль хэдийнэ дууссан атал хохирогч нь байсан нөхөд тэмцэгч хэмээх шинэ хаягтай болчихсон тууж яваа үзэгдэх юм.

Сүүлийн жилүүд Халд­вар судлалын үндэсний тө­вийн захирал Д.Нямхүүд хоёр байраа залилуулсан гэх Д.Батдэлгэр гэдэг эмэгтэйг сонсох болов. Энэ эмэгтэй Сүхбаатарын талбайд суулт зарлаж байсан. Дараа нь Дээд шүүхийн үүдэнд судсаа ха­наж байсан юм. “Яг үнэндээ Баяраа өөрөө ширээн дээрээс уна­чихсан юм билээ” гэдэг шиг Д.Батдэлгэрийн буруу гэж бий.


Хадгаламж зээлийн хоршоонд хоёр байраа барьцаанд тавиад алдах дөхөхдөө Д.Нямхүүгийн хамаатан Ц.Алимаа гэдэгт хандсан. Тэр эмэгтэй хэзээ мөдгүй алдах гэж байсан байрыг нь чөлөөлж нэг удаа тус болсон. Ингээд байранд нь байлган долоон жил боломж олгосон байдаг. Дээд шүүхийн цахим сай­тад бичигдсэн шүүхийн шийдвэрээс харахад энэ хугацаанд Д.Батдэлгэр бай­раа чөлөөлөөд авчих хэм­жээний мөнгө олоогүй юм билээ.

Шүүхийн бүх шийд­вэр Ц.Алимаагийн талд гар­сан. Удаа дараагийн шүү­хийн шийдвэр, ма­гад­лалыг эсэргүүцсэн Д.Бат­дэлгэр гурван шатны шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөлд хүртэл хандаад ялагдсан. Өөрөөр хэлбэл, түүний буруу болохыг шүүх засаглал тогтоож өгсөн юм билээ.

Монгол Улсын Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж хүр­тэл “Хуулийн дагуу ший­дүүл” гэсэн хариу өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл хуу­лийн бай­гууллага зөв шийдсэн гэдгийг хэлээд бай­гаа хэрэг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын­хан Д.Батдэлгэрт “Та 45 сая төгрөг төлөөд байртайгаа үлд” гэсэн байдаг. Энэ бо­ломжийг бас ашиглаж ча­даагүй. Тэгээд шүүхийн шийд­­вэр гүйцэтгэх газрын ажилт­нууд байрыг нь чөлөө­лөхөд Д.Батдэлгэр хаалга цонхоо эвдээд гарсан аж.

2006 оноос хойш 10 шахам жил болоход Д.Бат­дэлгэр хохирлоо төлөх дорвитой оролдлого хий­гээгүй. Тийм атлаа өвлийн тэсгим хүйтэнд Сүхбаатарын талбайд суулт зарлан хэв­лэлийнхэнд “Гар хуруу хөлдөж эхэллээ. Хо­гийн цэг дээр амьдарч байна” гэх мэдээллийг өгсөөр бай­сан юм билээ. Халдвар суд­лалын үндэсний төвийн за­хирал Д.Нямхүүгийн хувьд Ц.Алимаатай хамаа­тан са­дан, Д.Батдэлгэрийг Хад­галамж зээлийн хор­шоонд байраа алдах гээд гүйж явахад арга зам зааж өгсөн гэдгээрээ буруудсан.

Тэгээд ч Д.Батдэлгэрийн хоёр байрыг шүүхийн шийдвэрээр Д.Нямхүү биш Ц.Алимаа авсан юм билээ. Тийм атал “Мөнгө хүүлэгч” Д.Нямхүү, зальдагч хэмээн цоллож бичүүлсээр байгаа юм. Д.Нямхүүгийн хувьд томоохон албан тушаалтай учир барих барьцтай, нэр төртэй нэгэн.

Тийм учраас байр чөлөөлөгч, “мөнгө хүү­лэгч” олны танил биш Ц.Алимаа руу довтлохгүй байгаа юм. Д.Батдэлгэрийн яриаг сонссон хэн ч гэсэн “Тэр яадаг луйварчин бэ. Энэ шүүх цагдаа нар чинь луйварчинд үйлчилдэг байх нь” гэж бодно. Тэгээд шүү­хийн шийдвэрийг нь хараад “Яалт ч үгүй юм даа” гэх болно.

1990 оны дундуур Мон­голын нэгдсэн хөдөлгөөний гишүүн Алгаа гэдэг нөхөр “Нийгмийн муу цусыг ха­нахын тулд Сүхбаатарын талбайд өөрийгөө зулын гол болгон шатаана” хэмээн зарласан юмдаг. Мань эр шатахынхаа өмнө хэвлэл мэдээлэл, УИХ-ын гишүүд, цагдаагийн байгууллагад ханд­чихсан учраас тэр нь барь­чихаж билээ. Тэрээр хожим нь “Юу боллоо гэж өөрийгөө шатаах бэ. Жаахан сүрийг үзүүлэх гэсэн чинь цагдаа нар барьчихсан” гэсэн дуулддаг.

Хүн амины хэргээр ял эдэлж гараад зурхайч болсон Э.Алтандөш яах аргагүй Сүхбаатарын талбайд өөрий­гөө шатаасан. Гэв гэнэт тэмцэгч болсон мань эр “Төр засгийн увайгүй үйлдэл, газар шорооныхоо төлөө амиа золино” гэж мэдэгдсэн.
Яг үнэндээ бол суварга бүтээнэ гэж банкнаас зээл авчихсан юм билээ. Зээл нь нэхэгдээд ирэнгүүт хэв­лэлээр зарлаж байгаад өөрийгөө шатаасан. Тэгэхдээ хувцсан до­туураа шатдаггүй гялгар цаастай байсан уч­раас гайгүй түлэгдсэн хэмээн эмч нар ярьсан юм.

Хамгийн инээдтэй нь авгайтай муудалцан өөрий­гөө шатаахаар завдсан нө­хөр гал командынхан хур­дан ирж унтраагаагүй гэсэн гомдол гаргасан байдаг юм билээ. “Зулын гол” бо­лохоор шийдсэн нөхөд эх­лээд хэвлэлийн бага ху­рал хийж, цагдаа нараас өөрий­гөө ша­таах зөвшөөрөл хүсдэг.

Эрүү­гийн хуульд өөртөө болон өрөөлд гэм хор уч­руу­лахыг зөвшөөрдөггүйг бүгд мэдэж байгаа шүү дээ. Өнөөх алдарт долоодугаар сарын 1-ний хэрэгт буруут­гагдсан цагдаа нарыг өмөөрч өөрсдийгөө шатаана гэ­сэн иргэд гал ко­манд руу утасд­санаас гад­на машиндаа 40 литр ус авч явсан тухай ч дуулдаж байлаа.

Энэ мэтчилэн “Зулын гол болно” хэмээн сүржигнэгч нарын нууцууд зөндөө бий. Тэд шударга ёс, газар шо­рооныхоо төлөө бус үнэнд гүйцэгдсэн, зорилгоо нуу­сан, дүр эсгэсэн нөхөд ар­гаа барахдаа л ийм алхам хийдэг юм билээ.

Т.Эрдэнэ

Эх сурвалж: