sonin.mn

Бидний Монголчууд цагтаа дэлхийн талыг дагуулж дэлхийн бодлогыг тодорхойлж явсан агуу түүхтэй ард түмэн сэн.

Гэтэл одоо бид чинь циркийн сургуультай амьтнаас нэг их ялгарах юмгүй бараг л бүх юм нь \идэж уух, өмсөж зүүх, эдэлж хэрэглэх гээд...\ гаднаас хараат болж байгаа ард түмэн юм бишүү?!

Тэгсэн мөртөө бид чинь мэдэхгүй ч юмгүй мэдэх ч юмгүй, чадахгүй ч юмгүй чадах ч юмгүй гээд бөөн хэрүүл тэмцэл бие биенийгээ хараасан, ерөөсөн, хардсан, мөшгөсөн, дарамталсан, алж хядахдаа ч тоохгүй шахуу болж байгаа ард түмэн юм бишүү?!

Уг нь бид чинь их л цөөхүүлээ их л том газар нутагтай их л оюуны чадамжтай их л олон малтай их л боломжийн дунд амьдарч байгаа ард түмэн юм шүү дээ. Гэтэл энэ ард түмнийг циркийн сургуультай амьтан шиг байлгаж байх сонирхол эрхэм дээд дарга нарт минь байдаг юм болов уу гэх хардлага өөрийн эрхгүй төрөөд байх боллоо.

Учир нь тэд биднийг удирдана, зохион байгуулна, ажиллуулна, амьдруулна, жаргаана, цэнгээнэ бараг л диваажингийн оронд аваачиж цэнгэлийн манлайд хүргэнэ л гэдэг бид ч бас тэгэх л юм байх гэж итгэдэг. Гэтэл эсрэгээрээ л яваад байх шиг.

Хэрвээ би ... байсан бол ЗӨВХӨН МОНГОЛ гэсэн бодпого хэрэгжүүлнэ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр бид өөрсдийнхөө хийж чаддаг бүх хүнсний зүйлийг (сүү, сүүн бүтээгдэхүүн, гурил, гурилан бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ гэх мэт) өөрсдөө хийдэг байх, гаднаас авлаа гэхэд импортын татварыг маш өндөрөөр тогтоох, хийж чаддаггүй зүйлээ (нэрлэвэл их олон зүйл болно) аль болох хийхийг хичээх, хийх гэж байгаа хийж байгаа нэгнийгээ дэмжиж үйлдвэрийн тоног төхөөрөмж болон түүхий эдийг нь зарим бэлэн бүтээгдэхүүнийг (манайд үйлдвэрлэдэггүй) импортын татвараас чөлөөлнө.

Тэгээд төрийн өндөр дэзд эрхэм албан тушаалтангууд өөрсдөө үндэснийхээ бүтээгдэхүүнийг хэрэглэж хэвших, аль болох түлхүү хэрэглэхийг ард түмэндээ уриалж үлгэр дууриап үзүүлж баймаар санагдах юм. Ингээд хэрэгжүүлж болмоор санагдаад буй бодлогын арга хэмжээнүүдийг дараахь байдлаар эрэмбэллээ. Үүнд:

1. Их, дээд сургуулийн тоог эрс цөөрүүлж босго, шаардлага өндөртэй, чанартай хэдэн сургуультай байх. Тэдгээр сургуулиудын оюутнуудыг зун нь бүтээн байгуулалтын ажилд туслахаар, намарт нь будаа тариа, төмс хүнсний ногоо хураах ажилд заавал оролцуулж зохих хэмжээнийх нь цалинг тооцож олгож хэвших.

Тэгэхгүй бол одооны оюутнууд чинь мөн ч гялгар, мөн ч нялцгар, мөн ч эмзэгхэн, мөн ч ёс суртахуунгүй айж ичих гэдгийг мэддэггүй ажил хийж амьдарна гэдгийг мэдэхгүй амьтас болж байна даа.

Ер нь ихэнх нь шүү. Бид л энэ хүүхдүүдийг ийм болгосон болохоор бид л энэ хүүхдүүдийг дэг журманд нь оруулж хөдөлмөрийн амтийг мэдрүүлэх үүрэгтэй яагаад гэвэл эд чинь бидний ирээдүй шүү дээ.

2. Төрийн захиргааны албан хаагчдын тоог мөн л эрс цөөрүүлэх \дор хаяхад талыг нь\ шаардлагатай байна даа. 100-н ямаанд 60-н ухна гэгчээр хэрэгтэй хэрэггүй үгүй мөн олон дарга байнаа. Нэг л их утсаар ярисан, интернетээр зугаалсан, твиттэр, фэйсбүүк болсон цай, кофе уусан, Баасан гариг бүрт шахуу караокедсон, төрсөн өдөр тэмдэглэсэн, сапхинд гарч зуу татсан нөхдүүд л байх юм.

Их л боломжтой нөхдүүд байх гээд байгаамдаа. Уг нь миний бодоход татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байгаа гарууд чинь татвар төлөгчиддөө төрийн бодлого, үйл ажиллагааг сурталдаг, таниулдаг баймаар.

Ид ажлын үеэр буюу 6-11 сарын хооронд төрийн албан хаагчдыг амраадаггүй баймаар юм бөөн ажлын садаа тэр ч гарын үсэг энэ ч гарын үсэг гээд л, тэртээ тэргүй ажлын идэвхитэй cap нь Монголд маань цөөхөн шүү дээ. Тэгэхэд долоо хоногийн Ням гаригт амардаг хувийн хэвшил цөөхөн байж магадгүй шүү.

3. Монголд огт үйлдвэрлэггүй бүх зүйлийн импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг тэглэмээр юм. Харин үйлдвэрлэдэг, боловсруулдаг бүх зүйлийн импортын гаалийн татварыг маш өндөр болгох хэрэгтэй байнаа. Экспортын татвар нь одоо байгаагаараа байхад болохгүй юмгүй.

Тэгвэл үндэсний үйлдвэр хөгжиж импортын бараа материалын үнэ харьцангуй хямд байх боломжтой юм шигээ. Төсвийн орлого багасана гэх байх л даа төрийн данхайсан том бүтцийг жижиглээд цөөлчихвөл яах ч үгүй дээ. Энд статистикийн тодорхой тоонуудыг харьцуулан тавьж болох ч тэртээ тэргүй мэдэж байгаа дарга толгойнуудад хэрэггүй биз гол нь ажил хэрэг болгож хэрэгжүүлээсэй л гэж хэлэх гээд байгаа юм.

4. Төрийн өмчит нэртэй хэний ч биш өмчит компаниудыг аль болох богино хугацаанд хувьчилах шаардпагатай байнаа. Компани нь дампуурах дээрээ тулаад л захиралууд нь уйлан дуулаад л татаас энэ тэр гээд л тэгсэн мөртөө өөрсдөө улам улам баяжаад л өнгө ороод л том том машин унаад л том том буу үүрээд л том том хаузанд амьдраад л байгаамдаа.

Уг нь нүдэн дээр ил л болоод байгаа үйл явдал гэтэл нөгөө айхтар хянадаг, шалгадаг, айлгадаг, ичээдэг гарууд байдаггүй ээ таг. Тэгсэн мөртөө хувийн хэвшилийн хэдийг бол бараг л гараа өргө, хэлээ гарга, өмдөө шувтал нөгөөдөх чинь байна уу үгүй юу гэх нь халаг байх юм даа.

5. Бид заавал газар шороогоо сэндийчэж байж амьдрахаас өөр аргагүй гэж үү?! Бидэнд өчнөөн олон сая мал байна \зарим улс төрчин, эх орончин, нинжаануудыг хэлээгүй шүү\ малын буян заяа гэж байдаг даа.

Монголын малаас гарч байгаа мах, сүү, айраг, тараг, өрөм, ааруул, ээзгий, архи, арьс шир, ноос, ноолуур, хялгас, хөөвөр, яс, гэдэс дотор, аргал, хоргол, хомоол гээд амьсгалаас бусад нь хаягдахын аргагүй жинхэнэ ориг сүүлийн үед эко гэж их ярих болсон өнөө үед хүний эрүүл мэнд, байгаль орчинд маш чухал сайн нөлөөтэй бүтээгдэхүүнүүдийг гаргаж авах боломжтой гэж энэ салбарын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачид хэлж ярих л юм билээ.

Даан ч манай шийдвэр гаргадаг дарга толгойнууд ойлгодоггүй юм уу ойлгосон ч хэрэгжүүлэхийг хүсдэггүй юм уу эсвэл өөрсдөд нь унацгүй гэж боддог юм уу ёстой бүү мэд их сонион. Бодлого тодорхойлогч эрхэмүүд эрдэмтэн, судлаачдынхаа судалгаа, тооцоо, дүгнэлт, төсөл энэ тэрийг ер нь сөхөж хардаг болов уу.

Мал маллагаа, малын түүхий эдийг яаж л бол яаж боловсруулдаг сүүлийн үеийн арга технологийг тоног төхөөрөмжийн хамтаар нь оруулаад ирэхийг харин хоёр гараа өргөөд дэмжмээр байна. Мал аж ахуй эрхэлнэ л гэхээрээ заавал эсгий гэрт пөөнийсөн юмнууд байх албагүй шүү дээ.

   Энэ мэтчилэнгээр бид өөрөө өөрсдийгөө хөгжүүлээд бид өөрөө өөрсдийгөө ажилтай амьдралтай байлгах өчнөөн боломж байгааг ашиглах эрх зүйн орчинг бий болгохын төлөө ажилламаар байна даа.

Энэ үгийг эрхэм Ерөнхийлөгч түүний зөвлөхүүдэд, УИХ-ын дарга, гишүүдэд, Ерөнхий сайд түүний багийн хамт олонд, баг, сум, аймгийн засаг дарга нарт, нийт ард түмэндээ хэлж уриалмаар байна.

Д.Алтангэрэл /"Си Эм Пи Ай" компанийн захирал/