sonin.mn

Ой тогтоолтын нээлттэй тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Хонгконг улсад болж аваргуудаа тодрууллаа.

Тус тэмцээнд 10 орны 72 тамирчин бага, дунд болон насанд хүрэгчдийн ангилалд ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдсөн юм. Манай улсаас Монголын Оюун ухааны академийн 10 тамирчин /насанд хүрэгчдийн ангилалд 2, дунд насны ангилалд 8 тамирчин/ дасгалжуулагч, шүүгчийн хамт оролцон  нийт авах боломжит 50 медалийн 41-ийг нь хүртэж, дунд насны ангилалд дэлхийн 3 дээд амжилтыг шинэчлэн тогтоов. Харин багийн дүнгээр 16987 оноо авснаар Монголын тамирчид тэргүүллээ.

Насанд хүрэгчдийн ангилалд Их мастер Ө.Сэнгэсамдан /22 нас/ 2 алт, 5 мөнгө, 1 хүрэл нийт 8 медаль хүртэж 6337 оноогоор насанд хүрэгчдийн ангилалд болон нийлбэр дүнгээр тэргүүлж 2 цом хүртлээ. Мөн дэлхийн чансаанд энэ оноогоор 9 дүгээр байрт бичигдсэнээр 2000 гаруй тамирчдаас шилдгүүдийн бүс буюу TOP 10-т багтсан юм. Тэрээр хөзрийн хурдны төрөлд нэг багц буюу 52 ширхэг хөзрийг 33,88 секундэд, хоёртын тоолол төрөлд 30 минутад 3015 цифр, 30 минутын олон багц хөзрийн төрөлд 13 багц хөзөр тогтоож алдалгүй нэрлэж аваргаллаа.

Их Мастер С.Цогбадрах /22 нас/ 3 алт, 1 мөнгө, 1 хүрэл нийт 5 медаль хүртэж 5682 оноо авснаар нийлбэр дүнгээр гуравдугаар байрт орж дэлхийн чансаанд 13-т бичигдлээ. Мөн насанд хүрэгчдийн ангилалд дэлхийн 2 дээд амжилтыг шинэчлэн тогтооход ердөө тус бүр 10 цифр дутлаа. Түүний хувьд 5 минутын “Тооны марафон” төрөлд 492 цифр, 30 минутын цифр тогтоох төрөлд 1468 цифр тогтоон алдалгүй нэрлэснээр эдгээр төрлүүдэд дэлхийн чансаанд 3 болон хоёрдугаар байрт бичигдсэн юм.

Дунд насны ангилалд өнгөрсөн жил буюу 15 насандаа Их Мастерийн болзол хангаж байсан Ц.Бат-Эрдэнэ /16 на/ 4 алт, 2 мөнгө, 1 хүрэл нийт 7 медаль хүртэж 4977 оноогоор дунд насны ангилалд нийлбэр дүнгээр түрүүлж ерөнхийгөөр 5-р байр эзэллээ. Тэрээр тооны Марафон-Хурд төрөлд 5 минутад 340 цифр мөн 30 минутын цифр цээжлэх төрөлд 1094 цифр цээжлэн алдаагүй санаж дэлхийн 2 дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо.

Энэ жилийн Филиппин болон Энэтхэгт болсон тэмцээний аварга Э.Энхмөнх /16 нас/ 2 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж 4636 оноогоор дунд насны ангилалд нийлбэр дүнгээр дэд байр эзэллээ. Тэмцээний хамгийн сүүлийн төрөл болох Хөзрийн хурдны төрөлд нэг багц буюу 2 ширхэг хөзрийг ердөө 27 секундэд тогтоон алдалгүй эргэн санаснаар дунд насны ангилалд урьд өмнө нь өөрийн эзэмшиж байсан дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Ингэснээр энэ төрөлдөө дэлхийн чансаанд 2000 гаруй тамирчдаас 4 дүгээрт бичигдлээ.

Н.Түвшинтөгс /14 нас/ 4 мөнгөн медаль хүртэн бусад төрлүүддээ жигд байж 4130 оноогоор дунд насны ангилалд нийлбэр оноогоор 3 дугаар байр эзэллээ. Мөн Н.Түвшинтөгс Монголын Спорт Өрөлтийн багийн шилдэг тамирчин юм.

Э.Пүрэвжав /15 нас/ 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл нийт 5 медаль хүртэж 3992 оноогоор дунд насны ангилалд 4 дүгээр байр эзэллээ..

Анхны олон улсын тэмцээнд оролцож буй хоёр эмэгтэй тамирчны нэг А.Анударь (15 нас) 1 алт, 1 мөнгөн медаль хүртэж бусад төрлүүддээ жигд байж 3666 оноогоор дунд насны ангилалд нийлбэр оноогоор 5 дугаар байр эзэллээ. Түүний хувьд 30 минутын олон багц хөзөр цээжлэх төрөлд 8 багц хөзөр цээжлэн санаснаар энэ төрөлдөө тэргүүлж ерөнхийгөөр 3 дугаар байрт орсон юм.  Г.Тэмүүлэн /14 нас/  “Хоёртын тоолол” төрөлд 30 минутын хугацаанд 2304 цифр тогтоон алдаагүй санаснаар 1 хүрэл, “Хийсвэр зураг” төрөлд 168 зураг алдаагүй санаснаар мөн 1 хүрэл медаль хүртлээ.  Т.Энхжин /16 нас/ энэ удаа “Хийсвэр зураг” төрөлд 1 алтан медаль хүртлээ. Б.Халиун /14 нас/ “Нэр, зүс царай” цээжлэх төрөлд 1 алтан медаль, “Баганан үгс” төрөлд хүрэл медаль хүртлээ.

Манай дунд насны ангилалд өрсөлдсөн 8 тамирчин 10 төрлийн нийт 30 медалиас 28 медалийг хүртсэн өндөр амжилт үзүүллээ. Өнөөг хүртэл оролцсон бүх тэмцээний дунд насны ангилалд ихэнх медалийг хүртэж дэлхийн дээд амжилтын 80 хувийг Монголчууд эзэмшиж байгаа юм.

Монголын Оюун ухааны академийн захирал, Олон улсын шүүгч Х.Хатанбаатар манай тамирчид ирэх 12 дугаар сард БНХАУ-ын Хайнан аралд болох 23 дахь удаагийн Ой тогтоолтын ДАШТ-д амжилттай оролцох боломжтой гэдгээ харууллаа гэж  онцлов.

Ж.Болор

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг