sonin.mn

Монгол Улсад 2014 эхний найман сарын байдлаар 54240 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 54586 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эх 2.9 хувиар, хүүхдийн тоо 3.0 хувиар өсчээ.

Мөн нялхсын эндэгдэл 805 болж, өмнөх оны мөн үеийнхээс 7.0 хувиар, тав хүртэлх насандаа 984 хүүхэд эндэж нийт 7.0 хувиар нэмэгджээ. Дашрамд дуулгахад, хүний амьдралын туршид хамгийн эрчимтэй хөгжин бойждог үе бол 0-3 нас буюу эхийн хэвлийд хүн болон бүрэлдэн тогтохоос 3 нас хүртэлх үе байдаг. Нярай хүүхдийн эрүүл саруул хөгжилд чанартай, эрүүл ахуйн хэрэглээ маш чухал.

Орчин үед та бидний ажлыг хөнгөвчлөх,  хүүхдэд  тустай бүтээгдэхүүнүүд ихээр гарах болсон. Харин чанартай, эрүүл ахуйн шаардлага хангасан байх нь хамгийн чухал. Герман улсын “НИП” брэндийн хүүхдийн бүтээгдэхүүнийг монголчууд сайн мэддэг, хэрэглэж дадсан билээ.

“Ази-Фарма” ХХК нь Герман улсын хүүхдийн бүтээгдэхүүний “НИП” /NIP/ брэндийг албан ёсны онцгой эрхтэйгээр бяцхан үрсийнхээ хэрэглээнд зориулахыг санал болгож байна. Германы Ньюренбург Гумми Бибиартикэл компани нь 80 жилийн түүхтэй. Уг компани хөхүүл хүүхдэд зориулсан угж, хөхөлт зэрэг нярайн хэрэгслийн үйлдвэрлэлээр дэлхийд анхдагч компанийн нэг юм.

1912 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн гэр бүлийн бизнес 1932 он гэхэд компани болж өргөжсөн байна. Өнөөдөр 100 гаруй жилийн туршлага, хөдөлмөрийнхөө үр дүнд өөрийн “НИП” брэндийг “Германд үйлдвэрлэв” нэрээр дэлхийн 30 гаруй оронд албан ёсны эрхтэй худалдаалж байна.

Д.Өлзий

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг