sonin.mn

ТОКИО. /ITAR-TASS/. Японы 33 сая орчим иргэн буюу тус улсын хүн амын 25,9 хувийг 65-аас дээш насныхан эзэлж байна.  Ахмад настныг хүндэтгэх үндэсний баяр өнөөдөр Японд тохиож буйтай холбогдуулан тус улсын Дотоод хэрэг, харилцаа холбооны яам энэ статистикийн мэдээг нийтэлжээ.

Тус мэдээллээс үзвэл, 65-аас дээш настнуудын тоо өнгөрсөн оныхоос 11,1 саяар нэмэгдэж, 32,296 сая болсон нь түүхэн дээд үзүүлэлт болжээ. Мөн 75-аас дээш насны хүмүүсийн тоо хамгийн дээд үзүүлэлт болох 15,9 саяд хүрсэн байна. Үүнээс харахад Японы дөрвөн хүн тутмын нэг нь 65-аас дээш, найман хүн тутмын нэг нь 75-аас дээш насныхан байна.

Хижээл насныхны тоо ийнхүү өссөн нь дайны дараах хүүхэд олноороо төрсөн 1947-1949 оны сүүлийн жилд буюу 1949 онд төрөгсөд энэ жил 65 нас хүрсэнтэй холбоотой ажээ. Түүнчлэн 80-аас дээш настай хүмүүсийн тоо 9,64 сая болсон байна. Цаашид энэ үзүүлэлт 10 сая давах хандлагатай байгаа ажээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг