sonin.mn

ТОКИО. /ITAR-TASS/. Тулгуур эсээс ургуулан гарган авсан нүдний торлог бүрхэвчийг хүнд шилжүүлэн суулгах анхны мэс заслыг амжилттай хийжээ. Энэ тухай Японы Байгалийн шинжлэх ухааны хүрээлэн /Рикэн/ мэдээлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт хийсэн мэс заслын үеэр Японы мэргэжилтнүүд торлог бүрхэвч нь гэмтэж, хараа нь муудсан 70 настай өвчтөнд тулгуур эсээс ургуулан авсан нүдний торлог бүрхэвчийг шилжүүлэн суулгажээ.

Өвчтөн эмэгтэй “харах талбай нь тодорч байна” гэж хэлсэн байна. Рикэн хүрээлэнгийн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, энэ нь мэс засал амжилттай болсныг харуулах шинж тэмдэг байж магадгүй юм.

Түүний зэрэгцээ ийм өөрчлөлт нь нүдний судасны улаан бөөмийн энгийн урсгалтай холбоотой байж болохыг эрдэмтэд үгүйсгэхгүй байгаа учир дүгнэлт хийхэд эрт байгаа аж.

Ургуулан гарган авсан торлог бүрхэвчийг шилжүүлэн суулгах мэс засал нь торлог бүрхэвч нь гэмтэж, хараа муудсаныг эмчлэх үр дүнтэй арга болно гэж Байгалийн шинжлэх ухааны хүрээлэнгийнхэн найдаж байна.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг