sonin.mn

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүү­гийн хэргийн шүүх хурал­даанаар “Хунлиан” ХХК-ийн за­хирлаар ажиллаж бай­сан Вэй Хун Ван, гүйцэт­гэх захирал Хан Рун Пин, иргэн А.Мэндбат, Баян­зүрх дүүргийн тат­варын хэлтсийн Улсын байцаагч Д.Нанжидсүрэн, нарт холбогдох хэргийг хэлэлцлээ.

Тодруулбал Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүү­хээс Вэй Хун Ван, Хан Рун Пин нарыг бүлэг­лэн, давтан үйлдлээр татвараас зайлсхийж онц их хэмжээний хохирол уч­руулсан, Д.Нанжидсүрэнг хээл хахууль авсан, Вэй Хун Ванг хээл хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон билээ.

Шүүх хуралдааны шийд­вэрээр Вэй Хун Ванд 6 жил 6 сар, Хан Рун Пинд 5 жил 1 сар, Д.Нанжидсүрэнд төрийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаа­гаар хасч, 1 жил 6 сарын хорих ял оноосон юм.

Энэхүү ялыг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүх болон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхээс хэвээр үлдээсэн байна.

Эх сурвалж: