sonin.mn

Узбекстан улсын Ташкент хотод болсон чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 60 кг-ын жинд манлайлж, дэлхийн аварга болсон Сүхээгийн Цэрэнчимэдийг ярилцлагынхаа зочноор урилаа.

-Юуны өмнө танд дэлхийн аварга болсонд баяр хүргэе. Тэмцээний оноолт болгонд маш хариуцлагатай барилдаж байсан. Бэлтгэл сайн хангасан нь харагдлаа?

-Баярлалаа. Танай сонины уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. Мөн юуны өмнө намайг дэмжиж тусалж ирсэн гэр бүл, найз нөхөд, Монголын чөлөөт бөхийн холбоо, шигшээ багийн хамт олон багш, дасгажуулагч нартаа "Баярлалаа" гэж хэлье.

Миний энэ амжилт та бүхний минь тус дэмээр олдсон шүү. Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай чөлөөт бөхийн холбоо болон шигшээ багийн тамирчид маань амжилттай оролцоод эх орондоо ирлээ. Миний хувьд бие болон сэтгэл зүйн бэлтгэлээ сайн хангасан байсан. Тийм болохоор тэмцээний оноолт бүрт би дотроо "Хариуцлагатай барилдах ёстой" гэсэн бодол төрж байсан.

Ихэнх оноолтод өмнө нь барилдаж байсан бөхчүүдтэй таарсан. Энэ нь надад өөртөө итгэлтэй барилдахад нөлөөлсөн байх. Эхний тойрогт Польш улсад болсон чөлөөт бөхийн тэмцээнээс хүрэл медаль хүртсэн ОХУ-ын бөхтэй таарсан.

Харин хоёрдугаар тойрогт Японы бөхтэй таарсан. Энэ хэсгийн барилдаан надад бага зэрэг хэцүү санагдсан. Япон улсын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн баг дэлхийд дээгүүрт ордог хурдтай, ур чадвар сайтай, тактик арга барил нь өндөр төвшинд хүлээн зөвшөөрөгддөг болохоор эхэндээ сэтгэл зүйн хувьд тогтворгүй байсан.

Би 2010 оноос хойш болсон олон улсын чанартай тэмцээнд оролцохдоо дандаа Японы бөхчүүдэд ялагддаг байсан юм. Тиймээс "Би заавал түрүүлнэ, Би сайн барилдаж чадна, бзлтгэл хангалттай хийсэн, өмнө нь алдаж байсан алдаануудаа санаж дахин давтахгүй байх, түүнээсээ суралцаж байж амжилтад хүрдэг" гэж өөрийгөө зоригжуулж тайвшруулж барилдсан.

Мөн багш, дасгалжуулагчид маань хүртэл сэтгэл санаагаар дэмжиж, барилдааны арга техник зааж, таткик боловсруулж ялсан. Бусад барилдаанд үүний адил сэтгэл санаа болон биеийн бэлтгэл сургуулилтаа сайн хийж, тактик боловсруулж дэлхийн аварга боллоо доо.

-Барилдааны үед өрсөлдөгч бөхийнхөө онцлогийг судалж, шийдсэн мэх хийсэн нь амжилтад хүрэхэд нөлөөлсөн болов уу?
-Барилдаж байгаа хүн өрсөлдөгчийнхөө онцлог, сул болон давуу тал, өөрийнхөе сул, давуу тал зэргийг сайтар ажиглаж, байнга бэлтгэл сургуулилт хийсний дүнд сайн барилдааныг гаргадаг. Тактик боловсруулна гэдэг нь барилдааны үйл явцыг судалсны дараа хамгийн сайн хийдэг мэхээ нөөц бололцоогоо шавхаж хийнэ гэсэн үг.

Үүний үр дүнд амжилт, ялалтад хүрдэг. Би хэд хэдэн барилдаанд шилбээр хөлд орох, давхар хамах мэх хийж ялсан. Энэ мэхүүдийг "Алдар" спорт хорооны багш, дасгалжуулагч Ц.Хосбар надад зааж өгсөн. Хэдий нас бага, залуу байгаа ч энэ хоёр мэхийг сайн хийж сурсан. ёстой л гаршсан дархан мэх гэж хэлж болно доо.

-Тэмцээнд оролцохын өмнө жиндээ барилдах бөхчүүдийнхээ талаар хэр мэдээлэлтэй байв. Өөр орны бөхчүүдийн барилдааныг хэр судалсан бэ?
-Ер нь тамирчин хүн байнгын бэлтгэл сургуулилттай байдаг. Өдөр болгон тогтмол цаг хугацаанд бэлтгэл сургуулилт хийнэ гэдэг тамирчин хүний хувьд юунаас ч илүү чухал зүйл.

Өмнө нь олон удаа тэмцээн, уралдаанд оролцож байсан. Тэр болгонд өөрийнхөө жинд ямар улсын хэн гэдэг бөх барилдахыг судалж, барилдааныг нь их үздэг. Энэ нь нэг ёсны барилдааны тактик боловсруулах бэлтгэл болдог.

-Эх орондоо ирээд удаагүй мөртлөө шууд бэлтгэлдээ оржээ. Дараа, дараагийн тэмцээн уралдаандаа бэлдээд эхэлчихсэн үү?
-Тийм ээ. Удахгүй АНУ-д армийн дзлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Түүнд оролцохоор манай чөлөөт бөхийн холбоо болон шигшээ багийн тамирчид бэлтгэлээ хийгээд эхэлчихсзн. Сонгомол эрэгтэй, эмэгтэй гэсэн хоёр баг оролцохоор дөнгөж сая мэдүүлгээ өгөөд, виэиндээ орлоо.

-Дэлхийн аварга болоод төрийн дуулал эгшиглүүлж байх тэр үөэ эргэн дурсвал?
-Аварга болоод төрийн дуулал эгшиглэх тэр мөч миний амьдралын хамгийн сайхан үе байсан байх. Юу ч хэлж чадахгүй, баярлаж байгаагаа хэрхэн илэрхийлэхэз мэдэхгүй сонин байдалд орж байсан. Ээждээ хайртай шүү, багшдаа баярлалаа гэсэн хэдхэн үг л санаанд буусан.

Түүнээс гадна "Чингис хаан" олон улсын нисэх буудал дээр буухад найз нөхед, гэр бүл, "Алдар" спорт хорооны хамт олон хүлэзж авсан нь үнэхээр өөрөөрөө бахархаж байлаа. Алхам тутамд хүмүүс баярлаж татаж үнсэх нь сайхан санагдсан.

Энэ тэмцээн, аваргын нэр хүнд надад маш их зүйлийг ойлгуулсан. Хүний итгэл дааж, алдахгүй авч явах ямар аугаа зүйл болохыг би дөнгөж 19 настайдаа мэдэрлээ. Энэ бүх хүнийг гонсойлгохгүй байхын төлөө би улам ихийг хийнэ.

-Аравдугаар ангиа төгсөөд гурван жил болсон юм байна. Ямар мэргэжилтэй болохыг хүсч байна вэ?
-Би барилгын инженер болохыг мөрөөддөг. Учир нь эх орондоо дэлхийд гайхагдсан бүтээн байгуулалтыг босгохыг хүсч байна. Монгол Улс сүүлийн үед их хөгжиж байна.

Үүнийг харахад надад үнзхээр сайхан сзтгэл төрдөг. Тэр хэмжээгээр гоё, гоё барилга, байгууламж барьж босгох юмсан гэсэн хүсэл өөрийн эрхгүй төрдөг. Би ШУТИС-д шалгалт өгч орох гэтэл тэмцээн уралдаан, бэлтгэл сургуулилт гээд ЭЕШ өгч амжихгүй явсаар өдий хүрсэн. Гэтэл өнөөдөр /өчигдөр/ миний энэ хүсэл биөллээ оллоо.

Дөнгөж саяхан над руу ШУТИС-ийн оюутны холбооноос яриад сургуульдаа урилгаар суралцах хүсэлт тавилаа. Би үнэхээр баяртай байна. Сандарсандаа "Танай сургуульд урилгаар сурах юм уу, хүссэн ангидаа орж болох юм уу" гээд асуучихсан шүү.

Ээждээ маш их хайртай, бас баярлалаа. Баяртай мэдээ дуулах үед, ажил төрөл бүтэмжтэй байх болгонд хамгийн түрүүнд ээждээ баярлаж талархаж явдаг.

-Хүн болгонд өөрийнх нь ээж хамгийн сайхан байдаг. Монгол Улс отгон дэлхийн аваргаараа мөн ээжээр тань бахархаж байна. Таныг Японд чөлөөт бөхийн багш, дасгалжуулагч мэргэжлээр суралцаж байгаад дундаас нь орхиод ирсэн гэж сонссон?
-Би гурван жилийн өмнө аравдугаар ангиа төгссөн л дөө. Бэлтгэл сургуулилт тэмцээн уралдаан гзэд их сургуульд орж амжихгүй байсан юм. Мэдээж залуу хүн тэр тусмаа эмэгтэй хүнд мэдлэг боловсрол, мэргэжил хамгийн чухал.

Би чөлөөт бөхөер хичээллэж эхэлсэн цагаасаа хойш хажуугаар нь сурч боловсрох юмсан, барилгын инженер болно гэж байнга боддог байсан. Японд чөлөөт бөхийн багш, дасгалжуулагч мэргэжлээр сургуульд сурч байсан удаатай. 2013 онд залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож Монгол Улсын гавьяат тамирчин Т.Мөнхтуяаг ялж түрүүлсэн.

Тухайн үөд их аварга Д.Дагвадорж ах болон олон сайхан сэтгэлтэй хүний буянаар Япон улсад очиж олон улсын харилцааны сургуульд дасгалжуулагч багшаар суралцах боломж олдсон. Энэ миний хувьд орхиж болохгүй чухал боломж, аз завшаан байсан ч ар гэрийн гачигдлаас болоод зургаан cap суралцаад орхиод ирсэн.

Манай аав намайг жаахан байхад бурхан болсон. Түүнээс хойш ээж маань биднийг өдий зэрэгтэй хүн болгохын тулд нойр хоолоо мартаж хөдөлмөрлөж ирсэн. Тэр үед биө нь жаахан тавгүйтээд Японоос буцаад ирсэн юм. Би айлын отгон охин. Тийм болохоор ээжийнхээ хажууд байж дэмжиж тусалж хань болох ёстой шүү дээ.

-Уучлаарай, танай аав бөхийн удамтай хүн байсан гэсэн. Тэр тухайгаа ярьж болох уу. Төрсөн ах чинь чөлөөт бөхийн дасгалжуулагч байсан. Магадгүй энэ таныг тамирчин болоход нөлөөлсөн байх?
-Миний аав Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харьяат хүн байсан. Бөхийн удамтай, сайн барилддаг, аймгийн заан хүн байлаа. Аавын ах дүү нар мь их хүчтэй, бяр тэнхээтэй хүмүүс байдаг.

Манай ах 2001-2005 онд "Алдар" спорт хороонд дадлага хийнгээ дасгалжуулагч багшаар ажилладаг байсан юм. Тэр үөд л намайг бөх болгоно гэж их ярьдаг байсан. Би ч хааяа ахынхаа ажил дээр очиж бөхчүүдийн барилдахыг хардаг.

Тэгээд л нэг мэдэхэд ахыгаа дагаад чөлөөт бөхөөр хичээллэх болсон доо. Би долоон жил гаруй чөлөөт бөхөөр хичээллэж байна. Чөлөөт бөхөд ах минь намайг оруулсан. Харин чөлөөт бөхийн эрдмийг "Апдар" спорт хорооны дасгалжуулагч Ц.Хосбаяр багш маань зааж өгсөн. Ц.Хосбаяр багш ахын маань ч багш байсан юм.

-Найз залуутай юу?
-Байхгүй ээ. /инээв/

-Эрэгтэй хүний ямар зан чанар таалагддаг вэ?
-Надад зөөлөн сэтгэлтэй хүн их таалагддаг. Ер нь эрэгтэй хүн зөөлөн сэтгэлтэй, хөдөлмөрч байвал зүгээр гэж боддог.

-Залуу хүн дотроо олон зүйлийн талаар бодож, биөлүүлэх юмсан гэж хүсдэг байх?
-Надад гурван хүсэл байдаг. Иргэн хүний хувьд Монгол Улсад хэрэгтэй боловсон хүчин болж эх орноо хөгжүүлэхийн төлөө том бүтээн байгуулалт цогцлоохыг хүсч байна. Бүх спортын төрлийг багтаасан бэлтгэл сургуулилт хийх иж бүрэн бааз, цогцолбор барьж, бүтээж өгөхийг хүсч байна. Харин тамирчин хүний хувьд 2016 онд болох олимпын аварга болохыг хүсдэг.

Дэлхийн дэвжээнд төрийн дууллаа эгшиглүүлнэ гэдэг юутай ч зүйрлэшгүй бахархал, сайхан мэдрэмж. Энэ бол тамирчин хүн болгоны хүсэл мөрөөдөл. Эцэст нь айлын отгон охин, сайхан ээжийн охин болж төрсний хувьд ээжийгээ л тайван амгалан, эрүүл энх, санаа зовох зүйлгүй урт насалж удаан жаргаахыг л хүсэх юм.

Миний ээж залуу насандаа ханиа алдаж амьдралын хамаг хүнд бэрх, хэцүү зүйлийг өөрийн нуруун дээр үүрсэн. Хангалттай зовлон үзсэн болохоор одоо баярлуулж, сэтгэлийнх нь ачаанаас хөнгөлөх юмсан гэж хүсэх юм даа.

-Ярилцсанд баярлалаа.

Д.Нэргүй

Эх сурвалж: