sonin.mn

Хэн нэгэн сайн сайхан хүний тухай дурсахдаа бид ихэвчлэн "олонтой хүн дээ" гэлцэх нь бий. Байгаагаа бусадтай хуваалцдаг, энэрэнгүй хүн гэсэн санаа л даа. Үүнийг хэт дэврүүлэн бусдад тустай байхын тулд өөрийгөө золиослоно гэдэг бол өрөөсгөл ойлголт.

Өнгөрсөи зуунд социализм байгуулж тэгш амьдрахыг нийтээрээ зорьсон боловч үр дүн нь сайн сайханд хүргээгүй билээ. Тэгвэл орчлонгийн шуналт зовлонгоос хагацаж, бусдын төлөө өөрийгөө огоорохыг сургадаг шашны сургаалиуд нь амьдралд нийцэхгүй зүйл гэж үү.

Үүнд Далай лам саяхан тун гайхалтай хариулт өгсөн байна. Тэрээр Германы нэгэн хэвлэлд ярилцпага өгөх үеэр сурвалжлагч "Бизнес хийж ашиг олох нь зөв үү" гэж асуужээ.

Тэгэхэд нь Далай лам "Хэрэв зөв замаар болон байгаль эх дэлхийдээ хор хохиролгүй аргаар бизнес эрхэлж ашиг олж байгаа бол зөв. Ер нь манай хөрөнгөтнүүдийн алдаа нь улам ихийг л олж хурааж, хадгалаад байхыг хүсдэгт нь байдаг. Лам нар бид ч ая тухтай байдлыг хүсдэг. Гэхдээ тэрбумтан ч гэсэн 10 хуруутай. Нэг хуруунд дээд тал нь дөрвөөс таван бөгж л багтана. Үүнээс бусад ердөө хийсвэр сэтгэлгээ юм" гэжээ.

Дээрх үгс өөрийнхөө ая тухыг сүйтгэлгүйгээр амьдарч, хэрэгцээнээсээ илүүг эргээд эөв сэтгэлээр буцаан зарцуулж таашаал авах хэрэгтэй гэж ойлгогдож байна. Амьдралын ийм дүрэм биднийг аз жаргалтай болгочих юм биш байгаа даа.

Ж.Энх

Эх сурвалж: