sonin.mn

Зурагтын шинэ эцсээс Баянхошууны уулзвар хүртэлх Хувьсгалчдын гудамжны 4.6 км авто замыг өргөтгөж шинэчлэх ажлыг "Экспресс зам" ХХК гэрээ байгуулан гүйцэтгэж байгаа юм.

Тус замын төгсгөлийн хэсэг буюу Жанцангийн уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх 1 км замын суурь болон өнгө асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэн өнөө өглөө замын хөдөлгөөнийг бүрэн нээлээ. 14 метр өргөнтэй зорчих хэсгийн тэмдэг, тэмдэглэгээг маргааш буюу 9 дүгээр сарын 17-нд хийнэ.

5 дугаар сарын 09-нөөс эхлэн замыг хэсэгчлэн хааснаар далан суурийн нягтруулалт, хуучин хучилтыг дахин боловсруулж ресайклдах, цементээр бэхжүүлсэн суурь хийх, замын доогуур ус зайлуулах 5 төмөрбетон хоолой цутгаж угсрах ажлууд хийгдсэн юм.

Гэрэлтүүлэг, явган хүний замын ажлууд хийгдэх бөгөөд зам барилгын ажлын гэрээ энэ оны 10 дугаар сарын 30-нд дуусгавар болно гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.