sonin.mn

Нийслэлийн нутаг дэвс­гэрт байрлах түүх, соёлын үл хөдлөх дурсгалын хад­галалт, хамгаалалтын бай­далд хий­­сэн шалгалтын талаар нийс­лэлийн Мэргэж­лийн хяналтын газраас танил­цууллаа. Тодруулбал есөн дүүргийн нийт 153 түүх, соёлын үл хөдлөх дурсгалт зүйлийн хадгалалт, хам­гаалтыг шалгахад дүүргүүд дэх соёлын асуудал ха­риуцсан мэргэжилтэн нь ажлын байрандаа тогтвортой байдаггүй зэрэг зөрчил илэрчээ.

Тухайлбал ХХ зууны эхэн үед хамаарах, Богд хаант Монгол Улсын үед Ерөнхий сайд асан, сайн ноён хан Намнансүрэнгийн санаачилгаар баригдсан дээрх байшинг 1916 онд Сангийн яамны мэдэлд шилжүүлсэн байдаг аж. Харин одоо уг байшин нийтийн эзэмшлийнх ч юм шиг аль эсвэл хувь хүний мэдэлд оччихсон ч юм шиг нөхцөл байдал үүсээд байгаа аж.

Тодруулбал, уг байшин байрлаж байгаа газар нь иргэн Мөнх-Эрдэнийн эзэм­шилд очжээ. Хэзээ яаж яваад уг байшин хувь хүний мэдэлд очсоныг Нийслэлийн Мэргэжлийн хяналтынхнаас асуухад “Дүүргийн газрын албаныхан тоймтой мэ­дээлэл өгөхгүй байгаа” гэх хариулт өглөө. Ямартай ч, шалгалтын багийнхан асуудлыг анхааралдаа авахыг хүсч, дүүрэгт нь албан тоот илгээжээ.

Одоо дээрх байшин нь тус дүүргийн зургаадугаар хороо, 21 дүгээр сургуулийн зүүн талд байршиж буй юм. Өнгөрсөн хугацаанд төсөв хөрөнгө гаргаж сэргээн зас­варлаагүй учраас барилга бүхэлдээ эвдэрсэн, гадна тал нь бүхэлдээ нурсан, дотор болоод гадна орчинд хур хог хаягдал их хэмжээгээр үүссэн аж.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Соёл ур­лагийн хяналтын газ­рын­хан эхний удаад Соёлын өвийг хамгаалах тухай хуу­­лийн дагуу 60.1.1 дэх заал­тын дагуу нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт 100 мянган төгрөгийн торгууль ногдуулсан юм байна. Ер нь иймэрхүү ижил төрлийн зөрчил олон гарсан тул нийслэлийн Хан-Уул, Баян­­­гол, Сонгинохайрхан, На­лайх дүүргийн Засаг даргын Тамгын газарт дээрх хуульд заасан заалтын дагуу тус бүр 100 мянган төг­рөгийн торгууль тавьжээ.

Мөн шалгалтаар 43 зөр­чил илрүүлснээс 15 зөрчлийг газар дээр нь арилгуулж, үлдсэн зөрчлийг арилгуулахаар шаардлага хүргүүлсэн юм байна.

Мөн барилга архи­тек­турын дурсгал эзэмшиж байгаа иргэдийн хууль эрх зүйн болон соёлын дурсгалт зүйлүүдийн үнэ цэнийн талаарх ойлголт дутмаг байсан гэнэ.

Харин Соёлын өвийг хам­гаалах тухай хуулийн хэрэг­жилт хангалтгүй бай­гаатай холбоотой түүх, соё­­лын дурсгалт зүйлийн хад­­­галалт, хамгаалалтын бай­­дал алдагдах, эзэнгүйдэх, хараа хяналтгүй болж гадны нөлөөнд өртөх, устаж үгүй болох зэргээр хотын өнгө үзэмжийг бууруулах зэрэг эрсдлийг үүсгэж байна гэж тус газраас үзжээ.

Тиймээс нийслэл, дүүргийн зүгээс түүхийн илэрхийлэл болсон соёлын дурсгалт зүйлд төсөв хөрөнгө гарган мэргэжлийн байгууллагаар сэргээн зас­варлуулах, бүртгэн баримт­жуулах зэрэг ажлын уялдаа холбоо хангалтгүй түвшинд байгаа юм.

Эх сурвалж: