sonin.mn

Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Сарантуяа дуулах хажуугаар морь сонирхдог нэгэн аж. Мөн өөрийн нэр дээр хэдэн сайхан адуутай гэнэ.

Тэрбээр энэ талаар “Сайхан байцгаана уу? Амралтын өдрүүдэд мянгат малчин Чулуунбаатар ахындаа зочилж өдрийг өнгөрүүллээ. Хөдөө нутаг сайхан шүү. Унага тамгалахыг харлаа.

Миний хэдэн сайхан хүлгүүдийг хариулж өгдөг буянтай ах, эгч хоёртоо дүү нь баярлаж явдаг шүү” хэмээн фэйсбүүк хуудастаа бичсэн байна. Мөн гавьяат жүжигчин маань энэ сарын 20-нд төв цэнгэлдэхэд болох “Big Best Hits” амьд хөгжмийн тоглолтод оролцох юм байна. Тоглолтод дуулах дуугаа цахим хуудса дамжуулан үзэгчдээ асууж дуулах аж.

Эх сурвалж: