sonin.mn

МОСКВА. /RIA Novosti/.  Америкийн “SpaceX” хувийн компанийн сансарт ачааны “Dragon” хөлгийн Олон улсын сансрын станц /ОУСС/ руу үйлдэх ээлжит нислэг энэ сарын 20-нд болно. Энэ тухай тус улсын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвөөс /НАСА/ мэдээлжээ.

“Dragon” хөлгийг Флорида муж улсын Канаверал хошууны сансрын буудлын зэргэлдээ оршдог Агаарын цэргийн хүчний баазаас “Falcon 9” зөөгч-пуужингийн тусламжтайгаар хөөргөх ажээ. Хэрэв ямар нэг шалтгаанаар пуужингийн хөөргөлтийг хойшлуулбал, хоёр дахь удаагийн оролдлогыг есдүгээр сарын 21-нд хийж магадгүй байна.

НАСА агентлагийн мэдээлснээр, уг хөлөг хүнсний бүтээгдэхүүн, эн түрүүнд шаардлагатай эд зүйлс, мөн сансрын 3D-принтер зэрэг шинжлэх ухааны туршилтуудыг явуулах материалууд бүхий нийт 2,5 тонн ачааг ОУСС-д хүргэх ажээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг