sonin.mn

Интернэт бизнес эрхлэгч Хятадын "Алибаба" холдинг Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр энэ сарын сүүлчээр анх удаа үнэт цаас гаргах /IРО хийх/-ээр болжээ. Албан ёсоор танилцуулсан мэдээллээс үзэхэд компани АНУ-ын санхүүгийн зах зээлээс нэг тэрбум ам.доллар олох төлөвлөгөөтэй гэх боловч дор хаяж 15 тэрбумыг олох боломжтой гэж шинжээчид үздэг байна.

Түүнчлэн компанийн нийт хөрөнгийн үнэлгээ 170 тэрбум ам.долларт хүрнэ гэж үнэлжээ. Энэ нь интөрнэтийн томоохон компани болох "Facebook" /150 тэрбум/-ийг ардаа орхиж, "Google"/347 тэрбум/-ийн дараа орох үзүүлэлт юм.

Энэ бүгдийг харгалзан үзэхэд "Алибаба"-ийн IPO нь АНУ-ын түүхэн дэх хамгийн том хэмжээний IPO арилжаа болох боломжтой аж. Энэ том бизнесийн найман хувийг эзэмшдэг Жэк Магийн хөрөнгийг "Форбес" сэтгүүлээс 8.9 тэрбум ам.доллар хэмээн үнэлж, Хятадын тэрбумтнуудын зургаад эрэмбэлжээ. Түүнчлэн "Financial Times" сэтгүүлээс түүнийг 2013 оны онцлох хүнээр тодруулсан юм.

Олсон амжилт
Багш асан Жэк Магийн байгуулсан "Алибаба" компани маш богино хугацаанд Хятад дахь электрон худалдааны гол тоглогч болж, хятадууд түүнийг интернэт ертөнц, амжилттай бизнесмэний үлгэр жишээ хэмээн үнэлдэг. Түүний үеийнхэн барууны зах зээл дэх бараа үйлчилгээг хуулбарлаж байсан бол Жэк Ма Хятадын зах зээлийн нарийн түвэгтэй нөхцөлд өөрийн гэсэн бизнесийн өвөрмөц загвар бий болгосон нь амжилтын нууц гэж үздэг.

Гэхдээ сүүлийн жилүүдэд Хятадын өмнөх удирдагчидтай холбоотой хөрөнгө оруулалтын сангуудаас их хэмжээний санхүүжилт авснаас улс тер, тэр дотроо коммунист нам доторх эрх мэдлийн төлөө тэмцэлтэй холбоотой болгосон гэдэг.

Одоо IPO хийх гэж яарч байгааг нь зарим ажиглагч уг тэмцэлтэй холбон тайлбарладаг, Учир нь шинэ удирдагч Си Зиньпин Улсыг аюулаас хамгаалах хороог шинээр бүрдүүлж, дотоод гадаад болон бодлогыг бүхэлд нь хяналтдаа авсан. Гэтэл өмнөх удирдагч Зян Зэминь болон түүний хүрээллийнхэн Хятад дахь интернэт бизнесийн салбараас их хэмжээний орлого олдог байсныг шинэ удирдагч хазаарлах бодлого барьж эхэлжээ.

Энэ нөхцөлд "Алибаба"-ийн удирдлага гадна ертөнцөөс дэмжлэг авахыг чармайж байгаа бололтой. Алибаба холдинг Хятад дахь нийт интернэт худалдааны 80 хувийг хянадаг.

"Алибаба" холдингийн мэдлийн интернэт дэлгүүруүд 2013 онд 248 тэрбум ам.долларын бүтээгдэхүүни борлуулж, нийт 5.6 тэрбум ам.долларын орлого олсноос 1.5 цэвэр ашиг болжээ. Холдингийн бүрэлдэхүүнд жижиг бизнесийнхэнд зориулсан Alibaba.com талбараас гадна АНУ-ын "РауРаГ-тай төстэй төлбөр тооцооны "Alipay" систем зэрэг хэдэн салбар нэгжээс бүрддэг.

Удахгүй кино үйлдвэрлэл, үзвэр үйлчилгээний салбарт салбарт хүчээ үзэхээр зэхэж, "China-Vision Media Group''-ийн 60 хувийг худалдан авсан. Тус групп нь хэвлэл мэдээлэл, кино үйлдвэрлэл, телевизийн байгууллагуудыг эзэмшдэг байна. Холдингийн бизнесийнх хөрөнгө оруулагчдаас томоохныг дурдахад Японы "Softbank", "Yahoo" ордог.

Бизнесийн гараа
Өдгөө 49 настай Ма овогт Хятадын зүүн хэсэгт орших Ханжоу хотноо айлын хоёр дахь хүү болон төржээ. Хүү 10 настайдаа англи хэлэнд шимтэж, гадаадын жуулчидтай харилцаж ярианы чадвараа сайжруулахын тулд дугуй унан Ханжоу зочид буудал руу явдаг байж.

Ийн гадаад хүмүүстэй харилцдаг болсон нь түүний оюун санааг тэлж, гадаад ертөнцийн тухай илүү мэдлэгтэй болсон байна. Жэк хүү тооны хичээлдээ тааруухан тул коллежид элсч чадаагүй.

Гэвч шантралгүй гурван удаа элсэлтийн шалгалт өгсний эцэст орон нутгийнхаа багшийн коллежид тэнцсэн аж. Сургуульдаа гойд сайн суралцаж, оюутныхаа холбоог тэргүүлж байгаад 1988 онд сургуулиа төгсчээ. Төгссөн даруйдаа Ханжоу дахь Элөктроник инжөнерийн сургуульд англи хэлний багшаар ажлын гараагаа эхлэхдээ сарын цалин нь тухайн үөийн ханшаар 14 ам.доллартай дүйцэхүйц байсан гэдэг.

Хятадын эдийн засаг эрчимтэй хөгжиж эхлэх үөд Жэк Ма бизнес эрхлэх боломжтойг соргогоор ажсан. Тэрбээр ажлынхаа чөлөө заванд орчуулгын товчоо байгуулалцаж, эмийн наймаа эрхлэн, хувьцааны арилжаа хүртэл оролдож байсан гэдэг.

Тэр үөд Жэк нэгэн найздаа тоглоом болгон "Намайг 35 настайдаа саятан болж чадаагүй байвал хөнөөгөөрэй" гэсэн аж. Сониуч зантай мөрөөдөмтгий залуу дэлхий ертөнцтэй танилцах хүсэлдээ хөтлөгдөн 1995 онд АНУ-д анх хөл тавьсан.

Ийн аялахад нь Ханжоуд англи хэл заадаг байхдаа түүнтэй найэалсан Билл Ахо хэмээх америк тусалж, Жэк Сиэтлд найзынхаа төрөл төрөгсдийн гэрт байрлаж байж. Сиэтлд байх үед америк найзын нь хүргэн хүү С.Трасти хэмээх эр түүнд интернэт гэж юу болохыг анх үзүүлжээ.

С.Трасти тухайн үедээ цөөхөн байсан интернэт провайдер буюу хэрэглэгчдэд дэлхийг хэрсэн аалзны торонд холбодог "VBN" хэмээх үйлчилгээний компани ажиллуулдаг байв. С.Трасти тэр үөийг дурсахдаа "Тухайн үед интернет нь төр, том бизнесийн байгууллагад зориулсан мэдээллийн сан хэлбэртэй байсан. Гэхдээ үүнийг хараад сэтгэл нь нэлээд хөдлөх шиг болсон" гэжээ.

Жэк Ма эргэн ирээд сайтад түшиглэсэн үйлчилгээ үзүүлдэг "China Pages" хэмээх веб компани байгуулсан нь эх орондоо энэ чиглэлийн бизнес эрхлэгчдийн дунд анхдагчдын нэг болжээ. Компани нь хилийн чинадад үйлчлүүлэгч хайсан компаниудад зориулсан мэдээллийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн аж.

Шинэ залуу бизнесмэн олон байгууллагын босго давж, гэрэл зураг дарах, мэдээлэл цуглуулах, англи хэлнээ орчуулах зэргээр тухайн үед амрахыг умартан ажиллаж байсныг хамтран ажиллагсад нь дурсдаг. Тэр мэдээллээ цуглуулж, эмхэлснийхээ дараа бүгдийг нь Сиэтл дэх "VBN" компани руу имэйлээр илгээж, вебсайтдаа тавиулдаг байж.

Тэр үед интернэт гэдэг Хятадад тохиромжгүй гадаад өртөнцийн зугаа гэсэн ойлголт түгээмэл байсан ч Жэк Ма сэтгэлээр уналгүй шургуу ажилласан гэдэг. Гэтэл төрийн байгууллагын шахалтаар "China Pages''-ийг Ханжоугийн харилцаа холбооны компанитай нэгтгэхэд хүрсэн аж.

Үүнд сэтгэлээр унасан Жэк Ма Бээжинд очиж, Хятадын худалдааны яамны удирдлага дор байгуулагдсан "Infoshare" хэмээх зар сурталчилгааны компанид жил гаруй ажиллаад эргэн Ханжоуд эргэн иржээ. Төрөлх хотдоо эргэн ирэхдээ тэрбээр төрийн байгууллагад интөрнэтэд түшиглэсэн арилжааны бизнес хийж залхаад энэ төрлийн биэнесийг хувийн хэвшил эрхлэх ёстой бат итгэлтэй болсон гэдгээ дурссан байдаг.

Тиймээс 1999 оны хоёрдугаар сард Жэк Ма 17 найзаа урьж, Хятадад шинэ төрлийн бизнес эрхлэх санаагаа танилцуулсан байна. Комланийнхаа нэрийг сонгохдоо бусдад туслахыг эрмэлздэг байсан Алибабагийн үлгэрийг хүн бүр мэддэг учир энэ нэрийг сонгосон гэдгээ тайлбарлажээ.

Ийн бусдад туслах гэсэн санаа нь жижиг, дунд бизнөс эрхлэгчдэд хамтран ажиллах түншээ олоход нь тус болдог интернэт сайтаас эхэлж өнөөгийн өндөрлөгт хүргэжээ.

Д.Мөнхболд

Эх сурвалж: