sonin.mn

ВАШИНГТОН. /NHK/. "Эбола"-гийн тархалтыг зогсоохын тулд АНУ Баруун Африкт 3000 цэрэг илгээнэ.  Мягмар гарагт Джорджи муж улсын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвд очихдоо Ерөнхийлөгч Барак Обама уг төлөвлөгөөгөө гаргасан байна.

Баруун Африкт хяналтаас гарч байгаа "Эбола" вирусийн дэгдэлт тус бүс нутгийн болон дэлхийн аюулгүй байдалд заналхийлж байна. Олон улсын хамтын нийгэмлэгийг хамтран ажиллаж, өвчнийг устгая хэмээн Обама уриалсан байна.

Цагаан ордны төлөөлөгчийн хэлснээр, "Эбола"-тай өвчтөний багтаамжтай болон эмнэлгийн 500 гаруй ажилтанд зориулсан сургалтын байгууламж барихад цэргүүд оролцоно.

Мөн цэргүүд оршин суугчдад эм бэлдмэл тараах болон өвчний талаар мэдээлэл түгээх ажил хийнэ. "Эбола" Баруун Африкт эрчимтэй газар авч, одоогийн байдлаар 2400 хүний аминд хүрээд байна гэж Дэлхий эрүүл мэндийн байгууллагаас мэдээлжээ.

Д.Нямтулга

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг