sonin.mn

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/32 дугаар захирамжийн дагуу хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, иргэд, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлгийн ажилтан албан хаагчид болон сурагчид бүх нийтийн их цэвэрлэгээг хийлээ.

Бүх нийтийн их цэвэрлэгээгээр байгууллагууд гадна фасад, хашаа, сандал, хайс, хашлага, автобусны буудлын саравч, хогны сав, шонгийн мод гэх зэргийг угааж, цэвэрлэсэн байна. Мөн Улаан загалмайн сургагч багш нар болон идэвхитэн 15 гишүүн, сайн дурын 20 иргэн хамтран Алаг жирийгээс 85 дугаар сургууль хүртэл, 63 дугаар цэцэрлэгийнхэн сургуулиас “Монгол шилтгээн” хүртэлх газрыг цэвэрлэжээ.

20 дугаар хорооноос санаачилсан уг их цэвэрлэгээгээр Туул гол дагуух ундны усны ай сав газарт 7-8  хогийн цэг үүссэн байсныг цэвэрлэсэн байна.