sonin.mn

Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй халдварт бус өвчнөөс шалтгаалсан өвчлөл, нас баралт, тэдгээрт нөлөөлж байгаа хувь хүний зан үйлтэй холбоотой эрсдэлт хүчин зүйлийн тархалт ихсэж байгаатай холбогдуулан Засгийн газрын 2014 оны 34 дүгээр тогтоолоор батлагдсан “Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчлөлөөс сэргийлэх, хянах үндэсний хоёр дахь хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Эрүүл мэндийн довтолгоо” “Заавал хэвшүүлэх 21 дадал”-аар “Мэдлэгийн өртөө” сургалтыг Сүхбаатар аймгийн Халзан суманд зохион байгууллаа.

Уг үйл ажиллагаанд сумдын ИТХ-ын дарга, эрүүл мэндийн төвийн эрхлэгч, эх баригч, нийгмийн эрүүл мэндийн арга зүйч нар оролцож, нийт 112 хүн хамрагдлаа.