sonin.mn

Өвөрхангай аймаг дахь тарваган тахлын хорио цээрийн дэглэмийг цуцлаад удаагүй байхад  Говь-Алтай аймагт тарваган тахал байж болзошгүй сэжигтэй тохиолдол илэрсэн.

Энэ дагуу тус  аймгийн Зоонозын өвчин судлалын төвд шинжилгээ хийж тарваган тахал биш болохыг тогтоожээ. Тодруулбал, тус аймгийн Есөнбулаг сумын иргэн 39 настай Т гэгч эмэгтэй  тарваганы бүүрэгт хазуулсан байж болзошгүй бөгөөд халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн гэх мэдээллийн дагуу холбогдох албаныхан шуурхай ажиллажээ.

Б.Заяа

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг