sonin.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама “Эбола хумхаагийн вирусаар өвчилсөн хүмүүсийн тоо таван мянгад хүрэх гэж байгаа бөгөөд вирусын тархалт хяналтаас гарч эхэллээ.

Байдал улам бүр муудаж байна” гэж хэлсэн аж. Эбола хумхаагийн вирусын тархалттай тэмцэхэд туслахад АНУ гурван мянган цэргийг баруун Африкийн орнууд руу илгээхээ өмнө нь мэдэгдсэн юм.

Түүнчлэн Б.Обама АНУ-д эбола вирусын тархалт дэгдэх магадлалтай гэж эмнэлгийн мэргэжилтнүүд хэлсэн гэдгийг баталсан. ДЭМБ-ын мэдээллээр үхлийн аюултай эбола хумхаагийн вирусаар 4700 гаруй хүн өвчилснөөс 2400 орчим нь амиа алдсан нь өвчилсөн хүмүүсийн 53 хувьтай тэнцэж байгаа гэжээ.

Өвчний эсрэг вакцин байхгүйгээс гадна өвчтэй хүмүүсийг туршилтын эмээр эмчилж байгаа нь үр дүнд хүрэхгүй байгаа гэнэ. /РИА Новости/

Эх сурвалж: