sonin.mn

Нийслэлийн нутаг дэвс­гэрт ачаа тээврийн үйл­чилгээ эрхлэх ачааны авто машинууд түр зөв­шөөрөл авах журмыг ши­нэчлэн баталсан билээ.

Энэхүү шинэчилсэн жу­рам ирэх даваа гарагаас албан ёсоор хэрэгжиж эхлэх юм. Тус журамд ачааны авто машинд олгох түр зөвшөөрлийг “ТҮЦ” ма­шинаар олгох тухай тус­гасан байдаг.

Ачааны машины жо­лооч нар нийслэлийн ну­таг дэвсгэрт зорчихын тулд В, С, СЕ ангиллын түр зөвшөөрөл авах ёстой. Тэгвэл түр зөвшөөрлийг ТҮЦ машинаар олгож эх­лээд байна. Ингэхдээ ямар ангилалтай ачааны ма­шинаас хамаарч 10-20 мянган төгрөгийн үнэтэй байх юм.

Дашрамд дуулгахад нийс­лэлд 70 мянга орчим ачааны авто машин бүрт­гэлтэй байдаг аж.

Эх сурвалж: