sonin.mn

ОХУ-ын Якутск хотоо есдүгээр сарын 9-14-ний хооронд Дэлхийн оюутны аварга шалгаруулах боксын VI тэмцээн болж өндөрлөлөө.

Тус тэмцээнд 20 орчим орны 140 гаруй тамирчин өрсөлдсөнөөс 60 кг-ын жинд Хилийн 0184 дүгээр ангийн тамирчин, спортын мастер М.Гүндэгмаа амжилттай оролцож хүрэл медаль хүртжээ. Энэ удаагийн Оюутны боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний онцлог нь анх удаагаа эмэгтэй тамирчид оролцуулах болсон явдал юм.

Б.Туул

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг