sonin.mn

МОСКВА./RIA Novosti/. 2004 найз бүсгүйнхээ есөн настай хүүг өлсгөж зовоосон эмэгтэйг Америкийн Техас муж улсад лхагва гарагт цаазаар авсан тухай Рейтерс агентлаг мэдээлжээ.

Тус агентлагийн мэдээлснээр, 38 настай Лиза Анна Коулман энэ жил цаазаар авах ял оноосон хоёр дахь эмэгтэй болсон байна. 2004 онд цагдаагийнхан чихийг нь эрэмдэглэсэн, бугуй, шагайнд нь олсны мөр гарч хавдсан байдалтай нас барсан хүүхдийн цогцсыг Коулманы гэрээс олсон гэж хавтаст хэрэгт тэмдэглэжээ.

Задлан шинжилгээгээр уг хүүхэд Коулманы найз бүсгүй Марселл Уильямсын хүү болох нь тогтоогдсон байна. Шинжээчдийн хэлснээр, хүү хоол тэжээлийн дутагдал болон уушгины үрэвслээр нас барсан бөгөөд нас барах үедээ ердөө 15 орчим кг жинтэй байжээ.

Шүүхийн шийдвэрээр, 2006 онд Коулманд цаазаар авах ял оноосон байна. Харин хүүгийн ээжид насаар нь хорих ял оноожээ.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг