sonin.mn

"Оюутны эрүүл мэндийн дэмжих сар"-ын аяны хүрээнд Батлан хамгаалахын их сургуулийн оюутнуудад Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтэн Д.Оюундэлгэр “Зөв зохистой хооллолт”, Мари Стопс олон улсын байгууллагын эмнэлэг эрхэлсэн дарга Д.Энх-Оюун “Бэлгийн замаар дамжих халдварт өвчин”, ЭМЯ-ны харьяа Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн сувилагч Т.Хараабаясгалан, Э.Дашгарав нар “Цусны донорын тухай ойлголт” сэдвээр тус тус сургалт явуулж, зөвлөгөө мэдээлэл өглөө.