sonin.mn

Монгол Улсын Ерөнхий­лөгч Ц.Элбэгдорж нэгэнтээ “Би төрийн тэргүүнийхээ хувиар жилийн энэ үед хоёр арга хэмжээнд заавал оролцдог” хэмээсэн. Түү­ний заавал оролцдог нэг арга хэмжээний нэг нь өчиг­дөр “Улаанбаатар” зо­чид буудалд боллоо.

Энэ бол монгол Плутцер гэж хэлж болохуйц Монголын сэтгүүл зүйн шилдэг бү­тээлд “Балдорж шагнал” гардуулах ёслол байлаа.

Үнэхээр төрийн тэр­гүү­нээс эхлээд дөрөв дэх засаг­лалынхан жил, жи­лийн намар “Балдорж” сангаас зохион байгуулдаг сэтгүүл зүйн шилдэг бүтээлээр хэ­ний, ямар туурвил шал­гарсан бол хэмээн хүлээдэг болсон.

“Балдорж” сангийн зур­гаа дахь удаагийн шал­га­­­руулалтад нийт 30 бүтээл ирснээс У.Ганбаяр, М.Буянбадрах нар “Хү­рээлэн”, “Амьд ер­төн­цийн цуврал” бүтээлээрээ тэр­гүүлж, “Өнөөдөр” сонины сэтгүүлч Х.Болормаа удаал­лаа.

Харин шилдэг аравт Б.Оюунчимэг (МҮОНТ), Г.Отгонбаяр (Үндэсний шуудан), С.Гандөл (Үндэс­ний шуудан), Т.Энхбат (Өнөөдөр), Р.Хонгорзул (МҮОНТ), Ж.Тэгшжаргал (Гэрэг), Х.Бүрэнтогтох (Үнэн), Б.Цэцэгдэлгэр (Өдрийн сонин), Д.Заяабат (Өнөөдөр), У.Бямбаням (Гэрэг) нарын бүтээл шал­гарсан байна.

Дээр хэлсэнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч “Балдорж” шагнал гар­дуулах ёслолд оролцсон болохоор удаах арга хэмжээ буюу НҮБ-ын ерөнхий ассамблейн 69 дүгээр чуулганд оролцохоор тун удахгүй хүлгийн жолоо залах биз ээ.

Эх сурвалж: