sonin.mn

Улаанбаатар Цэвэр Агаар төслийн хүрээнд хөнгөлөлттэй үнээр зуух худалдан авах иргэдийн бүртгэлийг онлайнаар хийх аргыг танилцуулах зорилгоор нийслэлийн 92 хорооны Засаг дарга, зохион байгуулагчдын нэгдсэн уулзалт зохион байгууллаа.

Хөтөлбөрт хамрагдах өрхүүдийн бүртгэлийг онлайнаар хөтлөх нь иргэд, хороодын зохион байгуулагчдын ажлын ачааллыг багасгах, удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах чухал түлхэц болж байгаа юм.

Өмнө нь хөнгөлөлттэй үнээр зуух авч байгаагүй, гэр хороололд оршин суудаг, албан ёсны бүртгэл бүхий иргэд 9-р сарын 22-ноос 26-ны өдрүүдэд харъяа хороондоо очиж бүртгүүлэх шаардлагатай гэж Улаанбаатар Цэвэр Агаар төслөөс мэдээллээ.