sonin.mn

Дэлхийн тэрбумтнуудын тоо энэ онд 155-аар нэмэгдэж улс орнууд нийтдээ 2325 тэрбумтантай болсон нь урьд өмнө байгаагүй амжилт болсон байна. Энэ талаар Швейцарийн UBS банкны “Wealth-X” зөвлөгөөний фир­­мээс мэдээллээ.
 
Тэрбумтнуудын тоо өн­­­гөр­сөн нэг жилийн хуга­цаанд 7.1 хувиар өссөн бол тэдний нийт хөрөнгө нь 7.3 их наяд ам.доллар болйжээ. Энэ дүн нь өнгөрсөн оны тэрбумтнуудын хөрөнгөнөөс 12 хувиар өссөн үзүүлэлт юм.

Европын орнуудаас хам­гийн олон буюу 755, Хойд Америкаас 609, Азийн орнуудаас 560 тэрбумтан төржээ. Тэрбумтнуудын 19 хувь нь хөрөнгөө  өв залгамжлан авсан бөгөөд 55 хувь нь өөрсдийн хөдөл­мөрөөр баялгийг бүтээсэн аж.

Тэрбумтнуудын дундаж нас 63 гэнэ. Харин тэдний 35 хувь нь дээд боловсрол эзэмшээгүй юм байна. “Forbes” сэтгүүлийн үнэл­гээгээр өнгөрсөн долоо­дугаар сарын 15-ны байд­­лаар дэлхийн хамгийн баян хүнээр 79.6 тэрбум ам.долларын  хөрөнгөтэй Мек­­­­си­­к­­­ийн тэрбумтан Карлос Слим бичигджээ.

Эх сурвалж: