sonin.mn

НЬЮ-ЙОРК. /АР/. Зөвхөн чинээлэг хүмүүс орох боломжтой “The Netropolitan Club” гэдэг нийгмийн сүлжээ цахим ертөнцөд бий болжээ. Уг нийгмийн сүлжээнд бүртгүүлэхийн тулд 9000 доллар төлөх ёстой байна. Үүнээс гадна, жил бүр 3000 долларын татвар төлөх шаардлагатай гэнэ.

“Мөнгө ихтэй хүмүүст зориулсан” хаалттай клуб учраас нийгэмлэгийнхээ гишүүдийн мэдээллийг бусдад дамжуулахгүй гэж уг сүлжээг үүсгэн байгуулагчид амласан байна.

“The Netropolitan Club” сүлжээний гишүүн болохын тулд 21-ээс дээш настай байхаас гадна, бүртгүүлэхдээ жинхэнэ мэдээллээ өгөх ёстой ажээ.

Баячуудын нийгмийн сүлжээнд зар сурталчилгаа байрлуулахгүй боловч үйл ажиллагааныхаа талаар ярилцах группыг гишүүд өөрсдөө нээж болно.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг