Apple компани өнгөрсөн зургаадугаар сард iOS мобайл үйлдлийн системийнхээ найм дахь хувилбарыг зарлахад Монголчууд бидэнд хамаатай нэгэн чухал боломж нээгдсэн юм. Энэ бол зөвхөн Apple-ын биш бусад аппликэшн хөгжүүлэгчдийн бүтээсэн тусгай гарны товчлууруудыг нэмэх боломж.
↓
Өнөөг хүртэл Монгол хэрэглэгчид Ө, Ү үсэгний зөрүүнээс болж iPhone, iPad төхөөрөмжүүдийг бүрэн ашиглаж чадахгүй байлаа.
Тэгвэл өнгөрсөн хугацаанд iKon.mn-ы хамт олон Монгол хэлэнд тохирсон бүрэн гарны байрлал, үг урьдчилан санал болгох системийг хөгжүүлснээр iOS 8 хувилбартай зэрэг зах зээлд танилцуулж байна.
iKon.mn - Монгол кирилл үсгийн байрлал ТАТАЖ АВНА УУ
Монгол хэл дээр бүрэн бичиж эхлэхийн тулд “ikon.mn” аппликэшнийг App Store -с татаж суулгаад системийн тохиргоонд нэвтэрч Монгол гарны байрлалаа нэмэхэд л хангалттай.
Мэдээж системээ iOS 8 болгон шинэчилсэн байх шаардлагатай.
iOS 8 нь iPhone 4S-ээс хойшх бүх iPhone, iPad 2-оос хойшх бүх iPad-д суух боломжтой.
"iKon.mn" АППЛИКЭШНИЙГ СУУЛГАХ ЗААВАР:
App Store руу ороод хайлтын цонхонд “ikon.mn” гэж бичиж хайх эсвэл ЭНД дарах
Суулгасны дараа төхөөрөмжийнхөө “Settings > General > Keyboard > Keyboards” руу нэвтэрнэ
“Add New Keyboard” товчийг дараад жагсаалтаас “iKon.MN”-ыг сонгоно
Бичиж эхлэхэд бэлэн болно
"iKon.mn" АППЛИКЭШНИЙ ҮНДСЭН БОЛОМЖУУД:
Урьдчилан үг санал болгох систем: Текст бичих хурдыг хамгийн багадаа 30% нэмэгдүүлнэ
Оновчтой хэрэглээ: Зарим түгээмэл бичигддэг тэмдэгтүүдийг товч солихгүйгээр оруулах боломжтой. Ингэхдээ давхар тэмдэгттэй товчин дээр удаан дарахад хангалттай.
Өгүүлбэрийн товчлол ашиглах: Цөөн тэмдэгтийн нийлэмжээр бүтэн өгүүлбэр бичих боломжтой.
Apple-ийн үндсэн UX (user experience)-ийг хэвээр хадгалсан тул хэрэглэгчийн дадал зуршилд өөрчлөлт орохгүй.
Message, Facebook, Twitter, Note, Mail…г.м тексттэй харьцдаг бүх аппликэшнд OS-ын түвшинд ашиглах боломжтой.
Монгол хэл дээр алдаатай бичих магадлалыг бууруулна.
УДАХГҮЙ ХИЙГДЭХ ШИНЭЧЛЭЛ:
Яг одоо туршигдаж байгаа шинэ хувилбар дээр үг бүрийг бичиж дууссаны дараа дараагийн бичигдэх магадлалтай үгсийг түрүүлж санал болгодог болсон нь бичих хурдыг улам бүр нэмэгдүүлэхээр болж байгаа юм.
Андройд ухаалаг утасны хувилбар удахгүй танилцуулагдана.
“iKon.mn” аппликэшн давхар шуурхай мэдээ мэдээллийг хүргэдэг сувагтай болно.
ХУВИЙН НУУЦЛАЛЫН ТАЛААР:
Apple компани гуравдагч аппликэшн хөгжүүлэгчдийн бүтээсэн гарыг системдээ нэвтрүүлэхдээ хоёр горимд ажиллах боломж олгодог.
Үүнд “Network On” ба “Network Off” гэсэн горимууд.
Сүлжээний “On” горимд ажиллаж байгаа гарнууд нь хэрэглэгчийн бичиж байгаа болон өмнө нь бичигдсэн тект рүү бүрэн хандаж, эдгээр мэдээллийг интернэтээр дурын сервер рүү дамжуулах боломжтой байдаг. Ийм эрсдлийг тооцож үзээд хэрэглэх эсэхээ шийдэх ёстой болно. Өнөөдөр зах зээлд гарсан гуравдагч гарнууд ихэнх нь ийм горимд ажилдгыг санах хэрэгтэй. Энэ тохиолдолд Apple компаниас дараах анхааруулгыг харуулж хэрэглэгчээс зөвшөрөөл асуудаг.
Apple-ын анхааруулга
Агуулга нь “Дараах гаранд Бүрэн Хандах эрхийг зөвшөөрөх үү? Бүрэн Хандалт нь уг гарыг хөгжүүлсэн этгээдэд таны бичиж байгаа тэмдэгт болгоныг төдийгүй өмнө нь бичсэн бүх мэдээллийг цааш дамжуулах эрх олгох болно. Энэ мэдээлэл дотор таны банкны картын дугаар, гэрийн хаяг зэрэг хувийн мэдээллүүд ч орох боломжтойг сануулж байна. Зөвшөөрөх үү?”
Харин “Off” горимд ажиллах гар нь сүлжээнээс бүрэн тусгаарлагдаж ажилдаг тул хэрэглэгчийн нууцад хандах боломж хаалттай байдаг юм.
“iKon.mn” аппликэшн нь ийм(Network Off) горимд ажилдаг тул мэдээлэл алдагдах ямар ч боломж байхгүй. Үүнийг Apple компани шалгаж баталгаажуулсан гэж ойлгож болно.
Тиймээс хөгжүүлэгч нь тодорхойгүй, найдваргүй, Бүрэн Хандах(Full access) эрх шаарддаг гар хэрэглэхээс зайлсхийхийг хэрэглэгч танд зөвлөж байна.
ТАНЫ УХААЛАГ ХЭРЭГЛЭЭНД АМЖИЛТ ХҮСЬЕ :)
Суулгасан гар харагдахгүй байгааг засах
Зарим тохиолдолд суулгасан Монгол гар харагдахгүй байвал дараах аргаар засна уу. Энэ нь Apple-ын алдаа бололтой. Удахгүй албан ёсоор засагдана гэж найдаж байна. Тэр болтол энэ аргаар засна уу.
Settings > General > Accessibility > Guided Access > On байгааг Off болгоно
Settings рүүгээ орж iKon.mn гараа Remove хийгээд дахин нэмнэ
Сүүлд текст бичиж байсан аппликэшнээ хаагаад дахин нээнэ.
Үүний дараа асуудалгүй ажиллах болно.
Сэтгэгдэл0
Болж байнаа ашгүй дээ
орос кирилээр бичиж болоод л бдг штэ. эцсийн эцуэст нэг л үсэг юм чинь хэхээ
suulgachihsan, unen goyo bolson baina lee. Ikon.mn-ii hamt olond ajliin amjilt husye!
Суулгачихсан юм бол монголоор бичээч.
... Ирээдүйд юу болох вэ. !!! ... Хувьдаа би Монголчуудын залхуу гэдэгт эргэлздэг . Японд ажиллаж амьдарч байхад Монголчууд сэтгэлээсээ ажлаа сайн хийдэг , харин Хятадууд болон бусад нь дүр үзүүлж ажиллах дуртай хүмүүс юм байна гэдгийг олж харсан бөгөөд олон Монголчууд үүнийг ярьж байхыг сонсож байсан . Гэхдээ ажилсаг , залхуу нь хувь араншингаас хамаарч хүн бүрд харилцан адилгүй байх нь ойлгомжтой. Монголын гадаад бодлого Орос , Япон тал руу түлхүү эрчимжиж эхэлвэл мэдээж Хятадууд боломж гарах бүрд бидний хөгжлийг зогсоох хаах одоогийн бодлогоо улам бүр эрчимжүүлэх болно. Монголын нүүрс , зэс , ширэм Япон руу цувах үед Хятадууд жинхэнэ үнэн нүүр царай болох хорлон сүйтгэх бодлогоо хэрэгжүүлэх болно. Мэдээж үүнд чиний шүтдэг хужаа хүүхэн Уянгаа , түүний нөхөр Баатархуяг , доктор Молор Эрдэнэ , М Энхсайхан , Гарамгайбаар гээд хужаа нар ихэд нууц нөхцөл байдалд гар бие оролцох болно. Тэгээд ч хоёр завин дээр хоёр хөлөө салган тавиад хөвж болохгүйгээс хойш нэгийг нь сонгох хэрэг зайлшгүй гарах болно. ... Монголчууд Монгол - Оросын харилцаанд өндөр ач холбогдол өгч Монгол - Японы харилцааг ихэд хөгжүүлэх болно. Үйлдвэрлэлийн тухайд бол Монголчууд үйлдвэрлэлжилтийг эхлүүлэх хувьсгалын тохироо бүрдсэн гэдгийг ойлгож баялаг бүтээгчид үүнд сэтгэлзүйн болон эд материалын , технологийн шийдлийг бүрдүүлэн бэлтгэлтэй байх ёстой. Гэхдээ хамгийн сүүлийн үеийн техник технологитой үйлдвэрийг хөрөнгө хүч хайрлахгүйгээр барьж байгуулах ёстой бөгөөд Өнгөт болон хар төмөрлөг , Машинт үйлдвэрлэл , нисэх бүтцийн үйлдвэрлэлийг зайлшгүй хөгжүүлэх ёстой . Өнөөдөр хол мэт сонсогдож байвч 30 - 50 жилийн дараа гэхэд Монгол хүн өөрийн ухаанаар, гараар Сансарын орчин үеийн шинэ хөлөг бүтээх түвшинд хүрсэн байх ёстой гэсэн зорилтыг дэвшүүлэх хэрэгтэй. 21 р зуун Сансарын зуун, гариг хоорондын аялалын зуун , Сансарын эринчлэлийн эхлэл үе байх болно. Мэдээлэлийн цахим ертөнцийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг Монголд хамгийн өндөр түвшинд хөгжүүлэх бодлогыг хүчтэй барих ёстой. Малын гаралтай түүхий эдээ чанарын өндөр түвшинд боловсруулж хагас бэлэн бүтээгдхүүн , эцсийн бүтээгдхүүн үйлдвэрлэж ЕвроАзийн шинэ том зээлд гаргах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй . Монгол улс цөмийн эрчим хүчийг энхийн зорилгод зайлшгүй ашиглах ёстой бөгөөд хамгийн орчин үеийн өндөр хүчин чадал бүхий Атомын Цахилгаан Станцыг ойрын хугацаанд барьж ашигтлалтанд оруулах ёстой. Монгол улс Далайд гарах гарцыг нээхийн тулд Находкийн боомтыг урт удаан хугацаанд хөнгөлөлттэй үнээр ашиглах хэлэлцээрийг Оросын талтай байгуулах ёстой бөгөөд боомттой холбох төмөр замыг ойрын хугацаанд ОХУ тай хамтарч барьж ашиглалтанд оруулах ёстой . Монгол улс ЕвроАзийн Холбоотой болон Японтой түлхүү хэлбэрээр аж үйлдвэрлэлийн интеграчлалыг эрчимтэй хөгжүүлэх ёстой . Монгол улс хүнсний бүтээгдхүүнээр өөрөө өөрийгөө 100 % хангах ёстой . Монголчуудын дунд шатны ажиллах хүчний бэлтгэл Өмнөд Солонгос болон бусад өндөр хөгжилтэй улс орнуудад хийгдсэн бол , дээд болон нарийн мэргэжлийн боловсон хүчин Дэлхийн томооохон Эрдэм шинжилгээний хүрээлэн , Их сургүүүлиуд дээр хийгдсэн тул үүн дээр үндэслэн Үндэсний Боловсрол гэгээрэлийн салбарыг чанарын цоо шинэ шатанд гарган хөгжүүлэх хэрэгтэй. ... Энэ бүхнийг ерөнхийд нь нэгтгэн дүгнэхэд бидний Монголчууд сүүлийн 20 иод жилд гар хумхин суугаагүй бөгөөд социализмийн гэх тодотголтой 70 жилийн үндэс суурин дээр үсрэнгүй өндөр хөгжилтэй Их Монгол улсыг байгуулах зорилтот ажлаа алхам ч сааруулаагүй гэдгийн баталгаа болж өгч байгааг Монгол ахан дүүс та бүхэн ойлгож байгаа гэдэгт итгэж байна. Энэ бүх ажлыг Монголын Төр өөрөө удирдан манлайлах ёстой бөгөөд төслийн ажилд Төрийн оролцох ёстой хувь хэмжээг зохист хэмжээнд байлгах , хувийн хэвшилд ажиллах зах зээлийг нь нээх , хөдөлмөрийн нөөцийг бүрдүүлэх , хямд үнэтэй санхүүгийн эх үүсвэрээр хангах , стандарт технологийн гуримийг чанд сахин мөрдүүлэх тэдний аюулгүй ажиллагааг хангах нөхцөлийг бүрдүүлэн ажиллах ёстой. ... Эцэст нь алтыг хайлуулах нь улам бүр цэвэр алт гаргаж авахын төлөө байдаг шиг , … Өнөө үеийн ороо бусгаа цагийн хэлхээнд бидэнд зөвшөөрөгдсөн зовлонт хүнд байдал , харийнхны булаан эзлэлт , ардчилсан хужаа луйварчид урвагчдын бусармаг хорт үйл бүхэн нь хөх тамгат Монголчууд биднийг аливааг ухааруулж ойлгуулах , хурцлахад чиглэгдсэн Мөнх Тэнгэр Эцгийн минь хайраар үйлдэгдсэн суран бүсний шавхуурдалт байсан гэдгийг заавал ч үгүй зүрхэндээ таньж мэдтүгэй . !!! ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж тамын гүнд хаягдах болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно. ...
medrelteed baihiimaa
iPhone, iPad үнэн хоцрогджээ. Android ута бол аль хэзээний л криллээр бичдэг байсан.