sonin.mn

9 сарын 15-ны байдлаар аймгийн хэмжээнд нийт өрхийн 75 орчим хувьд нь “Заавал хэвшүүлэх 21 дадал” гарын авлагыг тараагаад байна. Нийт анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд орон нутгийн удирдлагуудад Эрүүл мэндийн довтолгоо арга хэмжээг танилцуулж, сумын ЭМТ-үүдийн 84 хувь нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулж, нутаг дэвсгэрийн иргэдэд сурталчилсан, өрхийн ЭМТ-үүд гарын авлагыг өрхүүдээр тараахдаа Эрүүл мэндийн довтолгоо арга хэмжээг сурталчилж байна.

“Заавал хэвшүүлэх 21 дадал”-ын хүрээнд өрхүүдээс авсан асуумжийн дүнгээр 33,5 хувь нь гарын авлагыг гэр бүлээрээ уншиж танилцсан, 28 хувь нь гэр бүлийн 1-2 гишүүн уншиж танилцсан, 29 хувь нь бүрэн уншиж танилцаагүй, 9,5 хувь нь огт уншиж танилцаж амжаагүй, 1-2 дадлыг хэвшүүлж эхэлж байгаа өрх 31 хувь, цаашид ямар нэгэн дадлыг хэвшүүлж эхлэхээр төлөвлөсөн өрх 29,7 хувь байна. Асуумж авсан иргэдийн 90 гаруй хувь нь энэхүү үйл ажиллагааг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.