sonin.mn

Эрүүл мэндийн сайдын 2014 оны 127 тоот тушаалын дагуу иргэн бүрт чиглэсэн эрүүл мэндийн зөв хэвшил төлөвшүүлэх, сургалт сурталчилгаа, эрүүл мэндийн боловсрол олгох “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээг Увс аймагт зохион байгуулахаар 06 дугаар сарын 24-ний "Иргэний эрүүл мэндийн өдөр" нээлтээ хийж эхэлснээс хойш “Иргэн бүрт заавал хэвшүүлэх 21 дадал” Эрүүл мэндийн довтолгоо арга хэмжээг Сум дундын эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан өрх иргэн бүр хүргэх үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Энэ хугацаанд:
 - “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээний нээлтийг аймаг сум,багийн түвшинд төрийн захиргааны байгууллага бусад салбаруудын оролцоотойгоор зохион байгуулж, нээлттэй өдөрлөг, уулзалт хэлэлцүүлэг, аяныг бүх сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд өөрсдийн онцлогт тохирсон арга хэмжээг амжилттай зохион байгуулав.  



 - Аяны хүрээнд 1250 хүн мэдээлэл, сургалт сурталчилгаанд хамрагдаж, 890 эрүүл мэндийн туслагч бэлтгэгдэн үйл ажиллагаанд оролцож байна.  



 - “Эрүүл мэндийн довтолгоо” “Заавал хэвшүүлэх 21 дадал”-ыг иргэн бүрт эзэмшүүлэх зорилгоор сар бүрийн 15-ны өдрийг Эрүүл мэндийн сургалт сурталчилгааны өдөр болгон тодорхой сэдвээр аймгийн хэмжээнд үйл ажиллагаа зохион байгуулах захирамжийг Аймгийн Засаг дарга гаргаж, “Цусны даралт өвчний улмаас гэртээ цус харвадаггүй аймаг болохын төлөө хүн бүр хичээл зүтгэл гаргая” аяныг 6 сарын хугацаатай зарлаж үйл ажиллагааг эхлүүлээд байна.