sonin.mn

“Зохиомж” дээд сургуулийн сэтгүүлчийн нэгдүгээр курсын оюутнуудад НЭМҮТ-ийн Нийгмийн эрүүл мэндийг дэмжих албаны дарга П.Болормаа “Архи, тамхины хор хөнөөл, түүний талаарх түгээмэл буруу ойлголтууд” сэдвээр сургалт явууллаа.

Сургалтад ирсэн оюутнуудад өөрсдөд нь эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор мэдээлэл өгсний дээр цаашдаа сэтгүүлчийн мэргэжлээр ажиллаж, нийгэмд эрүүл мэндийн талаар мэдээлэл хүргэхдээ юу анхаарах, ямар мэдлэгтэй байвал зохих талаар мөн зөвлөгөө өгч, харилцан ярилцсан байна.