sonin.mn

ХУД-ийн Засаг даргын орлогч А.Отгонбаатартай 2014онд хийгдэж буй ажлын талаар ярилцлаа.

-Сайхан намаржиж байна уу? Өмнө нь та хоёрдугаар улирлын ажлын тайлангаа танилцуулж, мэдээлэл өгч байсан. Хот даяараа ажил алба бужигнаж байгаа энэ үед танай дүүргээр сонин юутай байна вэ?  
-ХУД-ийн хувьд  6 сараас хойш хийгдэж буй гол ажлуудын нэг бол өвөлжилтийн бэлтгэл байлаа.  Одоогийн байдлаар бэлтгэл ажил 95 хувьтай явж байна. Өвөл болохоос урьтаж хийх ажил нь дүүргийнхээ 3 хороо болох 4,9,12 дугаар хороонд цэвдэг үүсдэг хэсгийг болон доороос нь ус гоожоод байгаа тэр асуудлуудыг нь шийдчихвэл ерөнхийдөө бэлтгэл ажил дуусч байна.

Бид ХУД-ийн иргэдээ аятай тухтай өвөлжих нөхцлийг хангах үүднээс сургууль, цэцэрлэг, эмнэлэг, айлуудын халаалт, дулаалга, дээврийн засвар зэрэг холбогдох бүх тал дээр анхааран ажиллаж байна. Төлөвлөгөөний дагуу 10 дугаар сарын 10-ны өдөр гэхэд орон сууцны нийт халаалтын ажил, өвөлжилтийн бэлтгэл ажлууд дуусч, жигдрэх тал руугаа орно.

-Таны ажлын чиг үүрэгт дүүргийн дэд бүтэц, хот, нийтийн аж ахуйн асуудал багтдаг. Энэ тал дээр ямар ажлууд хийгдээд байна вэ?
-Манай дүүргийн хувьд бас нэгэн гол ажил бол цэвэрлээний ажил байдаг. Тухайлбал өнгөрсөн 8-р  сард хоёр улсын ерөнхийлөгч манай улсад айлчлахтай холбогдуулан “Улаанбаатар Нэгтгэл” ХХК-тай хамтран цэвэрлэгээний ажлуудыг хийж дууссан.

Хоггүй цэвэр дүүрэгтэй байхын тулд дүүргийн хөдөлмөрийн хэлтэстэйгээ хамтран 200 хүний бүрэлдэхүүнтэйгээр компанит ажил өрнүүлж дууслаа. Тус бүрэлдэхүүнд манай хөдөлмөрийн хэлтсийн харъяа “Эко ногоон бүлэг” болон дүүргийн тохижилт үйлчилгээний төвтэй хамтран цэвэрлэгээний ажлыг сайн хийсэн.

Мөн нисэх, яармагийн төв зам дагуу байрлаж буй байгууллагуудад албан шаардлага хүргүүлж, тухайн байгууллагын гадаах хашаа, хайсыг янзалж, цэгцлэх үүргийг өгсөн юм. Ингэж арга хэмжээ авсанаар хашаа хороогоо цэгцлэж, өнгө үзэмжийг нь харьцангуй дээр болгож чадсан шүү.

-ХУД хороодынхоо хур хогийг цэвэрлэх тохижилтын ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар хур хог цэвэрлэх ажил хэрхэн өрнөж байна вэ?
-Бид “Хоггүй Хороо” аяныг өрнүүлж, хороо бүрийн хур их хогыг ээлж дараатайгаар цэвэрлээд явж байна. Өнгөрсөн  8 сарын 14-18-ны өдрүүдэд Өлзийт хорооллын хур их хогыг цэвэрлэсэн.

Мөн 9 дүгээр сарын 12-14-ны өдрүүдэд 13-р хорооны олон жилийн хур хогыг цэвэрлэх компанит ажил өрнөж дууслаа. 13-р хорооны хувьд нэг онцлогтой. Учир Азийн Хөгжлийн сангаас дүүрэг бүрээс нэг хороог сонгон Жишиг хороо болгож байгаа. Энэ хөтөлбөрт бид  13-р хороо буюу Яармагийн хэсгийг оруулсан юм.

Энэ хөтөлбөрийн хүрээнд тус хороог хоггүй болгох тал дээр анхаарч байгаа ч, дүүргээс давхар цэвэрлэгээний ажлуудыг шат дараатайгаар хийж байна. Дээрх компанит ажлуудын талаар бид иргэддээ тогтмол www.khanuul.mn вэб сайтад тухай бүрт нь дэлгэрэнгүй мэдээллэж байгаа.

-Таны хариуцдаг ажлыг чиг үүргийн хүрээнд 2014 онд хийгдэж дуусахаар төлөвлөсөн томоохон ажлуудаас дурьдвал?
-Манай ХУД дээр нийслэлийн хөрөнгө оруулалт, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сан, дүүргийн хөрөнгө оруулалтаар, дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалт гээд 4 төрлийн хөрөнгө оруулалтаар тохижилт, үйлчилгээний ажлууд хийгдэж байна. Ажлын хүрээнд энэ жил тохижилтын ажилд түлхүү анхаарал хандуулан ажиллаж байгаа бөгөөд одоогоор тохижилтын ажил 30 хувьтай явж байна.

Миний ажлын бас нэг чиглэл бол худалдаа үйлчилгээ түүний хяналт гэж хэлж болно. Дүүргийн хэмжээнд үйлдвэрлэл үйлчилгээний газрууд шөнийн 12 цагаас хойш согтууруулах ундаа зарах, тамхи борлуулах явдал гарч байгааг дүүргийнхээ холбогдох хэлтэс, албадтай хамтран хяналт шалгалтаар илрүүлж  хэд хэдэн үйлчилгээний газруудад зохих шатны арга хэмжээг авч ажиллалаа.

Дүүргийнхээ цагдаагийн 1, 2-р хэлтэстэй хамтран дүүргийн хэмжээнд гарч буй гэмт хэргийн гаралт бөгөөд түүнийг хэрхэн бууруулах ажлын зохион байгуулж ажлын хэсгийг ахлан ажиллаж байна. Мөн нийслэлийн захирагчийн ажлын албанаас автобусны буудлууд дээрх ТҮЦ-үүдийг холдуулж, ТҮЦ-гүй байх бодлого баримтлаж байна. Бид газрын албатайгаа хамтран нэг загварын ТҮЦ-дийг боломжит газруудад нь байршуулах ажил төлөвлөгдөөд явж байна.

-Мэдээлэл өгч, ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье!
-Бид цаашид хийж буй ажлынхаа талаар тогтмол олон нийтэд мэдээллэж байх болно.