sonin.mn

Япон Улсын Засгийн газраас Төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн байгалийн ухааны хичээлд хэрэглэгдэх сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмжийг Боловсрол, шинжлэх ухааны яаманд хүлээлгэн өглөө.

Уг сургалтын хэрэглэгдэхүүний дээжийг өчигдөр нийслэлийн 2 дугаар сургуульд гардуулж өглөө. Бага, дунд ангийн байгалийн ухааны хичээлд зориулагдсан дээрх тоног төхөөрөмж нь  тус  бүр 10 нэр төрөл бүхий 2 багц, нийт 700 гаруй сая төгрөгийн өртөг бүхий хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж юм.

Эл төхөөрөмжийг нийслэлийн 11, орон нутгийн 17 ерөнхий боловсролын сургуульд тус сургалтын хэрэглэгдэхүүнийг нийлүүлж байна.

Дашрамд дурдахад өнгөрсөн хичээлийн жилд Шинэчлэлийн Засгийн газраас "Бага, дунд боловсролын чанарыг дээшлүүлэх шинэчлэлийн бодлого"-ын хүрээнд ерөнхий боловсролын 100 сургуульд дэлхийн жишигт нийцсэн физик, химийн лабораторийн тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн.

Цаашдаа бүх сургуулийг хамгийн сүүлийн үеийн лабораторитой болгох зорилт тавин ажиллаж байна.