sonin.mn

Дорноговь аймгийн Иххэт сумын ЗДТГ орон нутгийнхаа “Баян хэт” хоршоонд Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөс хоёр жил дараалан зээл олгосноор тогтмол үйл ажиллагаа явуулдаг “Хадлангийн салаа”-тай болжээ.

Угтаа тус хоршоо нь 13 орчим сая төгрөгийн хөрөнгөөр өмнөх үеийн нийгмээс үлдсэн хадлан авах, бэлтгэх иж бүрдэл бүхий хуучин тоног төхөөрөмжийг засч сэлбэн хадлан авдаг болсон бөгөөд энэ жил бороо хур элбэг орсон болохоор 100 гаруй тонн өвс хаджээ. Түүгээр ч барахгүй 2700 боодол өвсийг өөрийн болоод зэргэлдээх сумын малчдад үнэгүй өгсөн байна.

Эх сурвалж: "Монголын хөдөө" сонин