sonin.mn

Хөгжлийн бэрхшээлтэй зорчигчдод зориулан Баян-Өлгий, Ховд, Өмнөговь, Дорнод аймгийн нисэх буудлууд автомашины зогсоол гаргажээ.

ИНЕГ-аас нисэх буудлуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлчилгээ бий болгохоор зорьж буй бөгөөд эхний ээлжийн ажил үүгээр эхэлсэн байна. Тодруулбал авто машины зогсоолыг тусгайлан тэмдэгжүүлэх, нисэх буудалд орох, гарах тусгай зам тавих ажлыг хийж гүйцэтгэжээ.  

Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй зорчигчийг нисэх буудлын орох хаалганаас угтан авч агаарын хөлөгт суух хүртэл тухайн зорчигчийн хэрэгцээ шаардлагыг хангахуйц “Угтах үйлчилгээ”-ний зааврыг боловсруулсан байна.

Б.Заяа

Эх сурвалж: "Монцамэ"агентлаг