sonin.mn

Архангай, Баянхонгор, Өвөрхангай, Хэнтий аймагт ноос угаах үйлдвэр барихаар болжээ.

Үүний бэлтгэл ажил болгон Монголын ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо, "Монгол шийп вүүл нэгдэл" ХХК хамтран "Монгол ноосон даавуу" төсөл боловсруулсан байна. Энэхүү төслийн хүрээнд 960 тонн ээрсэн утас үйлдвэрлэж  2.5 сая тууш метр цэвэр болон хольцтой ноосон даавуу үйлдвэрлэх зорилт тавьжээ.

Одоогийн байдлаар  6000 тонн ноосны хялгасыг ялган 1200 тонн хонины ноолуурыг гарган авсан байна. Дээрх төсөл хэрэгжсэнээр ноосны анхан шатны үйлдвэрүүдийг орон нутагт шилжүүлэн байршуулж, 8000 ажлын байр шинээр бий болгоно хэмээн албаныхан хэллээ.

Б.Заяа

Эх сурвалж: "Монцамэ"агентлаг