sonin.mn

Манай улсын хүн амын дундах өвчлөл эндэгдлийн дотор осол гэмтлээс үүдэлтэй өвчлөл эндэгдэл тэргүүлэх шалтгаан болж байгаагаас гадна зун, намрын улиралд аялал, амралт зугаалга ихсэж, тээврийн хэрэгсэл, усанд живэх зэрэг осол олноор гарч байна.

Түүнчлэн хайртай дотны хүмүүст маань төдийгүй хэн нэгэнд гэнэтийн байдлаар амь насны эрсдэл тохиолдсон үед бид анхны тусламж үзүүлэх мэдлэгтэй дадлагатай байх нь чухал юм.

Тус яамны эмнэлгийн тусламжийн хэлтсээс санаачлан яаралтай тусламжийн мэргэжлийн салбар зөвлөл, Монголын яаралтай тусламжийн хөгжлийн нийгэмлэгтэй хамтран “Амилуулах суурь тусламжийн сургалт”-ыг Эрүүл мэндийн яамны аппаратын хамт олонд зааж, дадлага сургуулилт хийлээ.

Тус сургалтад яамны бүх газар хэлтсийн мэргэжилтнүүд идэвхитэй оролцож анхны тусламжийн мэдлэгээ нэмэгдүүллээ.

Тус сургалтын зорилго нь Болзошгүй эрүүл мэндийн эрсдэлээс сэргийлэх, тусламж, үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх явдал юм. Түүнчлэн тус яамны 2 дугаар давхарт байрлуулах дефибриляторийг яаралтай үед хэрэглэж сургах дадлагыг ЭМЯ-ны аппаратын ажилтнуудад хийв.