sonin.mn

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл  “Ажлын хэсэг байгуулах тухай” А/790 дугаар захирамж гаргалаа.

Захирамжаар  Азийн хөгжлийн банкны техникийн туслалцаагаар хэрэгжих “Хот төлөвлөлтийн үйл ажиллагааг сайжруулах” төслийн хүрээнд зохиогдох сургалтуудын хөтөлбөрийг боловсруулах, загвар төслийн талаар санал боловсруулах, зохион байгуулах, төсөлд оролцогч талуудын хооронд мэдээлэл солилцох, мэдээллийг төслийн хүрээнд оролцогч талуудад жигд хүргэх үйл ажиллагаануудыг зохион байгуулахад удирдлагаар хангах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа.

Тус ажлын хэсгийн даргаар Нийслэлийн ЗДТГ-ын  Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баярбаатар ажиллана. “Хот төлөвлөлтийн үйл ажиллагааг сайжруулах” төслийн нэгж болон төсөлд оролцогч талуудтай мэргэжил, арга зүйн хувьд хамтран ажиллахыг Ажлын хэсэгт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.