sonin.mn

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс  "Дэлхийн зөн" олон улсын байгууллагын Хан-Уул дүүргийн олон нийттэй харилцах хэлтэстэй хамтран “Говийн баавгай” сэдэвт газар хөдлөлтийн гамшгийн бэлэн байдлыг хангах анхны тусламжийн дадлага сургуулийг 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Цэцээ гүн цогцолбор сургууль дээр тус сургуулийн 9 бүлгийн 130 багш ажилчид, хүүхдүүдийн дунд амжилттай зохион явууллаа.

Уг дадлага сургуулиар Газар хөдлөлтийн гамшгийн үед ашиглах бэлэн байдлын үүргэвч бэлтгэх, гарын доорхи материал ашиглан өөртөө болон бусдыг аврах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх, гарсан гал түймрийг унтраах буухиа тэмцээн, тусламж иртэл байгалийн хүнд нөхцөлд тэсч амьд үлдэх өртөөгөөр дамжин тэмцээн зохион явуулж, SCH телевизэд нэвтрүүлэг бэлтгэсэн байна.

Уг арга хэмжээний үеэр тус сургууль дээр Аврах,гал унтраах 14 дүгээр анги, Аврах, гал унтраах 30-р анги, “Цэцээ гүн” цогцолбор сургуулийн гамшгаас хамгаалах орон тооны бус штабын бүрэлдэхүүн тус сургуулийн корпуст гарсан гал түймрийг унтраах, барилгын давхаруудаас хүн эд материалыг аврах, нэрвэгдсэн хүнд эмнэлгийн тусламж үзүүлэх чиглэлээр дадлага сургуулийг зохион явуулж ажилласан байна.

ХУД ЗДТГ