sonin.mn

Энэ сарын 25-ны өдрөөс эхлэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд циркийнхэн тоглолт хийхээр бэлтгэж байна. Нүүдлийн циркийнхэн "Морьтны гайхамшиг" үзүүлбэрээ толилуулах аж.

Тус циркийнхэнтэй "Циркус монголиа Хадгаа" циркийн уран бүтээлчид хамтарсан тоглолт хийхээр болжээ.  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд сүүлийн жилүүдэд циркийн ийм тоглолт хийх уламжлал тогтоод байгаа юм. Өмнөх намрын өдрүүдэд "Шинэ цирк" төв, "Монголын циркийн хөгжлийн төв"-ийн уран бүтээлчид тоглолтоо хийжээ.

Циркийнхний энэ тоглолтыг хүсэн хүлээдэг, хүүхэд багачууд, амран зугаалагсад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийнхэнд хүсэлтээ ирүүлсээр байгаа тул дээрх  тоглолтыг зохион байгуулах болсон хэмээн тус хүрээлэнгийн зохион байгуулагч ярив.

Ж.Батсайхан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг