sonin.mn

БНСУ-ын Инчеон хотноо Азийн зуны спортын 17 дугаар наадмын тав дахь өдрийн байдлаар БНХАУ-ын баг тамирчид 66 медальтай  тэргүүлж  байна.

Энэ удаагийн наадмыг зохион байгуулагч орон БНСУ 48 медальтай удаалж байгаа бол 45 медальтай Японы баг тамирчид  гуравт бичигджээ. Харин 12 медальтай дөрөвдүгээр байр эзэлж байсан Монголын баг баг тамирчдын өмнө Казахстаны баг 14 медальтай болсноор тавд бичигдлээ. БНАСАУ-ын баг биднээс ганц медалиар дутуу нэхэж явна.

Өнөөдөр манай жүдочид багийн аваргын төлөө өрсөлдөх бөгөөд эндээс медалийн тоог ахиулах нь гарцаагүй. Харин өнөөдөр бейсбол, усанд сэлэлт /50м/, байт харваа зэрэг төрөлд өрсөлдөж байгаа манай тамирчдын амжилт тааруухан байна.

Инчеон хотоос Д.Өлзийсайхан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг