Нэг км төмөр зам тавиагүй хэрнээ 745.26 сая ам.доллар урсгаж орхижээ
Тавантолгойн хувьцааг эзэмших гэсэн оросын тэрбумтануудын бодлого урт удаан үргэлжилсэн байдаг. Тэд Монголын 6.5 тэрбум тонн коксжсон нүүрсэнд эзэн сууж хятадуудад хямд зарах бодлогын хүрээнд Тавантолгойн хувьцааг олон улсын биржид гаргахыг шахамдуулж байлаа. Харин Монголын Засгийн газар баяжуулах үйлдвэр, авто болон төмөр замгүй Тавантолгойн ордын хувьцааг гаргахыг зөвшөөрөөгүй.
Энэ шийдвэр хөрөнгийн бирж дээрээс Тавантолгойн хувьцааг “хураах” гэж оросуудад маш хүнд туссан аж. Монгол Улсын Засгийн газар Таван толгойгоо үнэ цэнэтэй болгохын тулд төмөр зам барих гэж чармайсан.
Харамсалтай нь төмөр зам барих төсөл дээр оросуудын утсан хүүхэлдэй очоод суучихсан учраас урагш хөдлөөгүй билээ.
Засгийн газар төмөр зам барих ажлыг оросуудын утсан хүүхэлдэйд өгч асар том алдаа гаргасан. Тэр нөхөр төмөр замын ажлыг зовлон тоочин олон жил гацааж үүргээ биелүүлээд ор мөргүй арилав бололтой.
ТЭЗҮ-гүй эхэлсэн төмөр замын сүйрэл
Аливаа бүтээн бүтээн байгуулалтыг асар их мөнгө дагалдаж байдаг. Түүнтэй адилхан Төмөр замыг асар их мөнгө дагалдаж байсан. Хэдхэн жилийн өмнө төмөр зам, Сайншандын бүтээн байгуулалт, аж үйлдвэрийн хувьгал гэсэн уриа лоозонгууд сонсогдож байлаа. Төмөр зам, боловсруулах үйлдвэрүүд цаасан дээр босч, дэлгэц дээр амилж хичнээн ч жил манийгаа хуурав даа.
Яг үнэндээ бол энэ бүхэн залилангийн асар том хэрэг байлаа. Бүхэл бүтэн ард түмнийг зальдаж орхисон юм шүү. Сайншандад Төмөр зам барих газар шорооны ажлын нээлтэд Зам тээвэр, Барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга, дэд сайд А.Гансүх нар оролцож үг хэлж байлаа. Төмөр замын техник эдийн засгийн үндэслэл гарсан эсэх талаар асуухад Х.Баттулга “Бидэнд цаг хугацаа алга” хэмээн товчхон өгүүлсэн юм. Ямар ч ТЭЗҮ-гүй, сонгон шалгаруулалтгүй эхэлсэн төмөр зам бүтээн байгуулалт гэхээсээ илүү ашиг хөөсөн гэрээ хэлцэлүүдээр дүүрэн байв.
Тухайлбал нэг км төмөр замыг 3.7 сая ам.доллараар барихаар компаниудтай гэрээ хийсэн байдаг. Бусад оронд ямар өртгөөр хийдэг талаар асууж тодруулсангүй. Яг манайх шиг хөрстэй, даваа нугачаатай Узбекистаны Хайратан хотоос Афганистаны Мазар-и-Шариф хүртэлх 106.5 км замыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр жилийн дотор барьсан байдаг. Яг ижилхэн стандарттай, зураг төслөөр тавигдсан төмөр замын өртөг 1.6 сая ам.доллар болжээ. Энэ өртөгт ажилчдын цалин хөлс, унаа, хоолны зардал хүртэл орсон аж.
Гэтэл манайхан алтаар төмөр зам шиг тавьж байгаа аятай 3.7 сая ам.доллар хэмээн үнэлсэн нь хэтэрхий идэмхий, уумхай гэлтэй. Дор хаяж дундаас нь 1.3 сая ам.доллар унагаах гэсэн юмдаг уу даа. Энэ ажил бүтэлтэй зүйл болоогүй. Баахан компаниуд учир зүггүй хөрс хуулалт хийгээд эхэлжээ. 2011 онд Даланзадгад-Таван толгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт-Чойбалсан чиглэлийн хөрс хуулалт хийхээр болсон.
Гэтэл тэр чиглэлүүд зөрөөтэй, буруу хөрс хуулалт гэгдээд эхэлсэн байна. Улсаас ажил авсан компаниуд өөрийн хөрөнгөөр өгсөн зураг чиглэлийн дагуу л хөрс хуулалт хийсэн гэдэг. Тэгэхээр тал хээрийн өнгөн хөрсийг хэдэн зуун км хуулж хаясан улстай хэн хариуцлага тооцох бол. Хэн буруу чиглэл буруу зам тавихыг зөвлөсөн байж таарах бэ. “Соц” нийгмийн үед байсан бол гадаадын хорлон сүйтгэх ажиллагаа хэмээн тайлбарлаж болохоор байлаа гэж.
Уг нь Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам гадаад дотоодын олон зөвлөх компанитай гэрээ байгуулсан. Монголын Төмөр зам компани одоо хүртэл сар бүр 300 гаруй мянган ам.долларын зөвлөх үйлчилгээний хөлс төлдөг. Хэрвээ төлөхгүй бол Засгийн газар арбитрын шүүхэд очиж муугаа үзнэ. ЗТБХБЯ-ны эрхмүүдийн гадны мэргэжилтнүүдэд ашигтайгаар хийсэн гэрээ шүү дээ.
2011 оны гуравдугаар сарын 01-ний өдөр Монголын төмөр зам төрийн өмчит компанийн ТУЗ хуралдаж АНУ-ын алдарт "McKinsey& company” гэдэг компанийг Даланзадгад-Чойбалсангийн чиглэлийн 1100 км замын зөвлөхөөр авсан. Энэ зөвлөх компанийн ажлын хөлс жилийн 5.650.000 ам.доллар болжээ. Дансандаа 200 сая төгрөгтэй МТЗ төрийн өмчит компани энэ их төлбөрийг яаж төлөх бэ.
Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамтай зөвшилцсөний эцэст гурван илчит тэргээ банкинд барьцаалан 5.650.000 ам.долларыг зөвлөх багт өгөхөөр болсон байдаг. Тэр компани нь жил хүрэхгүй хугацаанд “Шинэ төмөр зам” төслийн ТЭЗҮ хийж өгчихөөд арилсан юм билээ. Ийм өндөр өртөгтэй зөвлөх үйлчилгээ авах хэрэг байсан уу. Арай бага өртгөөр Монголын төмөр замын инженерээр хийлгэж болоогүй гэж үү.
Тэр үнэтэй хийлгэсэн төмөр замын чиглэл нь буруу болоод явчихлаа. Монголын талаас чиглэлийг нь өөрчилсөн асуудлууд бий. Тухайлбал “Дорнын төмөр зам” компани Сайншандаас Цогт-Цэций хүртэлх төмөр замын хөрс хуулалтыг хийсэн байдаг. Тэдний зураг төслөөр далан шорооны ажил Зүүнбаянгийн төмөр замтай нийлэхээр хийгдсэн аж. Гэтэл Зам тээвэр барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгын тушаалаар Сайншандын хойгуур гарахаар болсон байна.
Х.Баттулга нарийн царигийг дэмжиж байжээ
Эндээс юу харагддаг бэ гэхээр Зам Тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга өргөн цариг тавих зорилгогүй байсан нь мэдрэгдэнэ. Яагаад өргөн царигтай нийлүүлсэнгүй бэ. Үүнээс болоод “Дорны төмөр зам” компани төмөр замын дээгүүр гарах гүүр барихаар шороо овоолж хэрдээ л ажил удсан байдаг юм билээ. Үүнээс гадна "McKinsey& company” компанийн талаар хачирхалтай явдлыг зүгээр орхиж болохгүй.
АНУ-ын "McKinsey” гэдэг дэлхийд алдартай зураг төслийн компани бол бий. Харин тэдний охин юм уу хараат "McKinsey& company” гэсэн нэртэй Хятад улсад бүртгэлтэй компани байдаггүй гэх яриа хүчтэй гараад байгаа юм. МИАТ-ийн экс удирдлагууд Хонконгт даатгалын компани хуурамчаар байгуулаад тэр рүүгээ мөнгө шилжүүлж байсан билээ. Тэгээд тэр мөнгөө Хонконгт очин хувааж авсан хэрэг дуусаагүй байна.
Түүнтэй адилхан алдарт "McKinsey” компанийн нэр дээр төгсгөл нэмээд Хятадад бүртгүүлэн зөвлөх үйлчилгээ авсан юм биш байгаа. Яг ийм хардлагууд хүчтэй яваад байгаа юм. Монгол Улсын Засгийн газар 100 гаруй сая ам.долларын зөвлөх үйлчилгээ төмөр зам дээр авчихаад байна. Тэр их мөнгийг эндээс урсгадаг, өгөх гэж улайрдаг бүлэглэлүүд байж болзошгүй юм. Дэлхийд алдартай компаниудын нэрийг ашиглах, охин үр төл нь гэж хулхидах, тендерт оролцох байдал манайд газар аваад байгаа аж.
Хорлон сүйтгэх ажиллагаа
Төмөр зам бариагүй хэрнээ 745.26 сая ам доллар гараад явчихсан. Зарим нэг төлбөр хийгдээгүй байж болох ч өгөх нь тодорхой. Таван толгойгоос Гашуунсухайт хүртэл төмөр зам тавихад 547 сая ам.доллар болно гэсэн тооцоо бий.
Гэтэл төмөр зам бариагүй, халтар хултар хөрс хуулж байгаль сүйтгэчихээд 745.26 сая ам.доллар гаргачихаад байна. Энэ их мөнгө юунд зарцуулав гэхээр цаасанд шүү дээ. Унаж яваа морио зөвлөгөө өгсөн этгээдэд өгдөг монгол хүн байх уу.
Юунд мөнгө зарцуулав гэхээр Ухаахудаг-Гашуунсухайтын төмөр замыг төрийн өмчит компанид шилжүүлэхэд хувийн хэвшилд төлөх зардал 59 сая ам.доллар гэж байна. “Женко” Баттулгыг сайд байхад “Энержи ресрурс” компанийг өөрийн хөрөнгөөр төмөр зам тавихаар ажиллаж байсан.
Гэтэл А.Гансүх болонгуутаа төмөр замыг нь улс хийхээр болсон гэдгийг зарласан байдаг юм. Мөн тоглоомтой шүү. Ерөнхийдөө бол “Энержи ресурс” компанийг төмөр зам түрүүлээд тавьчихна гэхээс айсан хэрэг л дээ.
Ийм төмөр зам тавиулахгүй байж байгаад Таван толгойн ордын хувьцааг хөрөнгийн бирж дээр гаргах сонирхол оросуудад бий. “Энержи ресрурс” компани зөндөө ажил хийсэн учраас мөнгөө нэхэх нь зөв. Тэдний ажлыг авсан Солонгосын компани дахиад 40 гаруй сая ам.доллар нэмсэн байна лээ.
Өөрөөр хэлбэл 200 саяар баригдах төмөр зам 244 сая ам.доллар боллоо гэсэн үг. Энэ мэт олон компаниудын өөрийн хөрөнгөөр хийж байсан ажлыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам нь булааж авсан.
Энэ мэт хорлонтой сайд нарын буруу ажиллагааны үрээр 30 гаруй компани дампуурлын ирмэгт очиж өр ширэндээ баригдсан захирлууд нь шоронд орж эхлэв. Уул талыг эрээлтэл үр ашиггүй хөрс хуулсан ч төрөөс мөнгө авах ёстой. Тэд хий гэсэн ажлыг нь гүйцэтгэсэн хэрэг шүү дээ. Энэ бүхэн хорлон сүйтгэх ажиллагаа биш гэж үү.
Т.Эрдэнэ
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
undur nuruutai zuw turhtei ohidiig beejin hotod undur tsalintai ajild zuuchilna 99099226
Mongol hunee hujaad zardag t1 sda
... Монголчууд , … Оростой ойртох бий , Японтой түншлэх вий гэдгээс айсан Хятадууд мөн Ардчилсан хужаа луйварчид урвагчид тэдний бууны нохойнууд ам амаа уралцуулан элдэв янзын худал үгсийг дур мэдэн бурцгааж , аймшигт саад бэрхшээлийн тухай их л сайн санасан хүн мэт өгүүлж , бичих хужаа арга ажиллагааны дагуух олон өгүүлэлүүд нь уншигч та бүхний аливааг зөвөөр хүлээн авахыг хүсэгч эрүүл ухааныг буртаглаж , оюуны хурц мэлмийг манантуулснаар манкурт боол адил болгох зорилго тээсэн ардчилсан хужаа луйварчид урвагчидын бэлдсэн өөхөнд боосон хор лугаа адил бичвэрүүд гэдгийг олон нийт та бүхэн надaар хэлүүлэлтгүй сайн мэдэж байгаа биз дээ. ... Өрсөлдөөн үүссэний улмаас Монголын мах үнэд орж , Монголчуудын амьдралын баталгаа нэмэгдэх нь , мэдээж Хятадуудад тун ч ашиггүй , тэр тусмаа татваргүйгээр дотоодын бөөний үнээр худалдан авч , хилээр нууц байдлаар гардаг Монгол мах үнэд орох нь луйварчин Хятадууд , хужаануудад алдагдалтай байх нөхцөл байдал үүснэ гэдгийг Монголын баялгийг хулгайлж гаршсан , тэд сайн мэдэж байгаа . ... Хэдхэн жилийн өмнө Атрын 3 р аяныг эхлүүлэх үер С Баяр луу элдвээр дайрцгааж , Монголын хөрсөнд тариа ургахгүй, хөрсний эвдрэл , ган гачигаар айлгаж элдэв гуншинтай хэн болох нь эс мэдэгдэх эрдэмтэн нэр зүүсэн этгээдүүд , зүсэн бүрийн хуурамч нотолгоог гаргаж олон түмний тархийг нөгөө л сурсан , … Баабардах , … аргаараа угаах гэж оролдсон боловч үнэнд гүйцэгдэн амаа хамихаас аргагүй байдалд орсон гэдгийг Монголчууд сайн санаж байгаа байх хэмээн бодож байна . ... 2008 оноос Ерөнхий сайд асан С Баяр тэргүүтэй түүний нөхдийн эх оронч бодлого, удирдан зохион байгуулах уйгагүй ажиллагааны дүнд Монголын газар тариалангийн салбар техникийн эрс шинэчлэлийг богино хугацаанд хийж , санхүүгээр бэхжин , 1990 оноос хойш үргэлжилсэн уналтаас гарч биеэ даах чадвартай болж , ... эрүүл хүнс болох Тариа , ногоогоо тарьж ургуулан дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаж , илүү гарсныг нь зарж борлуулах тухай хэлэлцэж нэлээд амжилттай ажиллаж эхэлсэн боловч , ... Ардчилсан хужаанууд 2012 онд Төрийн эрхэнд хууль бусаар гарснаас хойш Монголын газар тариалангийн салбар , Хятадуудын бусармаг бодлогын дагуу явагдаж , ганц , хоёр тариалаxад газрын шимийг хуу хамдаг тосны ургамлын тариалалт эрс өсөж хэдхэн жилийн дараа гэхэд Монголчууд юу ч ургахгүй , үржил шим нь муудсан хөрстэй болох бодит аюул нүүрлээд байгааг хэн хүнгүй сайн мэдэж байгаа . … Үүнтэй адил сүүлийн жилүүдэд Монгол мах , ОХУ ын зах зээлд гарах боломж олдох үе болгонд Монголын хаа нэгтээ ёс юм шиг элдэв янзын Малын халдварт өвчин тэр тусмаа, ... Шүлхий өвчин ... гарах нь цаанаасаа зохион байгуулалттай хорлон сүйтгэх ажиллагаа байж болох талтай хэмээн бодоход хүргэж байна. ... ... Монголчууд коксжих нүүрсээ Японы зах зээлд нийлүүлэхэд Америк , Австрали зэрэг томоохон улсуудын нүүрсний экспортод том цохилт болох тул тэд ямар ч үнээр хамаагүй Монголын нүүрс Находко боомтоор дамжуулан тээвэрлэгдэн хүргэгдэх зориулалттай, ... Сайншанд - Чойбалсан чиглэлийн шинэ төмөр замын төслийг зогсоох ёстой байсан бөгөөд энэ тал дээр Хятад , АНУ , Өрнөдийн орнуудын ашиг сонирхол бүрнээ нийлж байгааг та бүхэн ойлгож байгаа байх хэмээн бодож байна. Гэхдээ энэ хорлон сүйтгэх ажлыг гүйцэтгэхийн тулд тэдэнд эрх мэдэлтэй урвагч хэрэгтэй байсан бөгөөд тухайн цагт АН ын угшилтай Зам Тээврийн Сайд Х Баттулга гээч нь ардчилсан хужаа Ц Элбэгдоржийн нөмөр нөөлөг , удирдлага дор АНУ ын иргэн Бежинскийтэй хамтран шинэ төмөр замын ажлыг хийх гэж буй дүртэйгээр зогсоож байсан нь саяхны хэрэг мөн бөгөөд түүнийг тухайн үеийн Хууль Зүйн Яамны Сайд Ц Нямдорж нууц гэрээг нь илчилснээр олны хүртээл болгосон түүхийг сайн санаж байгаа байх хэмээн бодож байна. … Коксжих нүүрсний дэлхийн зах зээлийн дундаж үнэ 125 $ байдаг бол , … Монголын коксжих нүүрсийг 30 $ аар дээрэмдэж авч байгаа нь Хар Хятад бөгөөд , тэд ч Монголын коксжих нүүрсийг , давхар Японд реэкспорт буюу үнэ нэмж зарж , олох орлогоо алдахгүй байхыг хүснэ гэдэг нь мэдээж . Дээр нь Монголын коксжих нүүрсийг гартаа оруулснаар , Монголд нарийн төмөр замаа барьснаар , … Монголын бүхий л баялагт хүчээр хяналтаа бүрэн тогтоож , ... улс орондоо эдийн засгийн эрх мэдэлгүй болж сулран , доройтсон Монголыг гартаа оруулж авч , … Монголын тусгаар тогтнолыг далдуур устгах боломжтой болж буй гэдгээ хорон санаат Хар Хятадууд сайн мэдэж байгаа . … Энэ мэтчилэн Монголчуудыг хөгжих вий , хүчирхэгжих вий хэмээн, … Хятадууд , АНУ бас Өрнөдийнхэн бусармаг санаандаа ихэд зүтгэлтэйгэээр Ардчилсан хужаа Хууль бус Төрийн удирдлагын хэмжээнд бодлогоор аль ч салбарт ялгалгүй хорлон сүйтгэх ажлаа идэвхитэйгээр хийж байгаа , цаашид ч боломж олдох бүр хор хүргэсээр байх болно гэдгийг санан , сэрэмжтэй хянуур болгоомжтой байгтун, Монголчуудаа . !!! … Хар санаатангууд хэдийгээр бузар муугаа үйлдсээр байвч, удахгүй цаг нь болоход … Монгол Оросын , … Монгол Японы , … харилцаа бүх талын салбарт өргөжин тэлж , өндөр түвшинд харилцан ашигтай байх хэмжээнд хамтын ажиллагаа явагдах болно . ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж, тамын гүнд хаягдах болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
энэ хүний наймаачныг шалгаач ээ
Uhsen atsniih ni undur tsalintai ajil. Yanhan l bolgoh gj bgaz !!!
АТГ нь энэ Женко Баттулга, Гансүх нарыг шалгавал их юм гарна даа
Battulga Gansux naraas 755 say dollaryg gatguuklax xeregtei Ted nar luivardaj avcsan tegeed ter mengeeree end tendxiin orosuudtai niilj Mongolyg xuchgui Battylgyn bant uls bolgox zorilgotoi Ed naryg yostoi ATG shalgaj shorond xiij ed xerengiig xuraax yostoi bus uu
... Энэ оны 4 р сарын 1 нээс эхлэн Хилийн Боомтын тухай хуулийн хэрэгжилтээр Хилийн Цэргийн үүргийг хүлээн авсан , Гадаадын Иргэн Харьяатын Газрын хужаа түшмэдүүд Ардчилсан хужаа Ц Элбэгдоржийн шууд удирдлагаар Хятадуудыг хэдэн арван мянгаар нь бүртгэл, давхар хяналт тавих боломжгүйгээр Монгол Улсад оруулж ирэн , Монгол иргэншил хууль бусаар олгон , өөрсдөө зохион байгуулсан Цахимаар газар өмчлүүлэх ажлын хүрээнд Хятад хүмүүс Монгол Улсад хууль бусаар газартай болж , ... Уйгаржин Монгол бичгээр Кирилл Монгол бичгийг солих бусармаг санаа нь олны эсэргүүцлээр нурж унасан ч , ухаалаг Төр хэмээх хошгируулалтын далбаанд Цахимаар , Ухаалаг төрийн ТҮЦ машинаар Төрийн үйлчилгээг нэгдсэн байдлаар , Монгол хэл мэдэхгүй , Монголын иргэн хууль бусаар болсон Хятадууд хүлээн авч байгааг Ардчилсан хужаагийн Хууль бус Төрийн гайхам амжилттай хийгдэж буй нэгэн нууц төсөл гэдгийг Монголчууд сайн мэдвэл зохино. ... Зөв сэтгэлт , энгийн хүний санаанд үл орох хужаа аргаар Хятаджуулж буй бузар ажиллагаагаа хаацайлахын тулд ардчилсан хужаанууд , Монголын хүн ам богино хугацаанд 3 сая хүрэх ирээдүй ойрхон байгаа мэтээр тархины сэрэмжийг алдуулах худал суртал нэвтрүүлгийг хүчтэйгээр явуулж байгаа гэдгийг ойлгож , аливаад сэрэмжтэй хандах цаг болсон Монголчуудаа !!! . ... Ардчилсан хужаанууд Хятадуудаар Монголыг дүүргэх бузар төлөвлөгөөт ажлаа өнгөлөн далдлах бас нэг арга нь , ... Ардчилсан хужаагийн Төрийн хүчний байгууллагын ажилтан нар Өвөр Монгол хүмүүсийг хөөж гаргаж буй мэт мэдээлэлийг зориуд тарааж , өөрсдийгөө Хужаа нар биш гэж харуулах гэж буй нь айхтар нарийн тооцсон алхам гэдгийг ард түмэн цаг нь болохоор бүрэн ухаарах болно. ... Өнөөгийн Монгол оронд тохиолдож буй хүнд хэцүү асуудал бүхэн Ардчилсан хужаагийн Хууль бус Төрийн бусармаг бодлого , үйл ажиллагаатай нь шууд холбоотой гэдгийг Хөх тамгат Монголчууд мэдэх ёстой бөгөөд , дахин хууртагдахгүй байх хэмжээнд хүртэл ухаанaa хэрсүүжүүлэх хэрэгтэй хэмээн бодож байна . ... Монголчуудын сайхан сэтгэлийг ашиглах энэ мэт хуурамч эмгэнэлт жүжгийг тоглон , өөр хооронд нь хагаралдуулах давхар санаа ч бас явж байгаа гэдгийг бодолцох хэрэгтэй . ... Хэдийгээр Монголчууд өгөөмөр сэтгэлтэй ард түмэн боловч , ... Улс орны оршин тогтнох үндэс болсон газар нутаг , түүн дээр амьдрагч Хөх тамгат Монголчуудынхаа ирээдүйг эрсдэлд оруулах иш үндэсгүй тэнэг алхам хийж Хятадуудын далд хорон бодлогыг, цаг зуурын сэтгэлийн хий хөөрлийн үүднээс дэмжих нь алсдаа харамсаад баршгүй үр дагаварыг авчрах болно гэдгийг сайтар ухаарч ойлгох хэрэгтэй . , ... Хятадуудын бодлого , Маогийн удирдлагаар улаан хамгаалагчдын гараар , Ихэнх нь устгагдаж , мөхөөгдсөн , ... үлдсэн нь хүчээр Хятаджсан Өвөр Монгол нэртэй хужаа хүмүүсийн гашуун хувь тавиланг давтан , Хятадуудын дотор аргад автан тэдний боол сайн дураараа болохыг хүсэх нь хэрээс хэтэрсэн гэнэн тэнэг үйлдэл болох биз ээ !!! . ... Ардчилсан хужаа луйварчид , урвагчид ямар ч хорон санаа , бузар арга сэдсэн бай , тэр бүхэн нь бүтлээ олохгүй заавал ч үгүй нурж унах болно. ... Хан Тэнгэрийн хилэнд ардчилсан хужаа луйварчид урвагчид устан мөхөж , тамын гүнд хаягдах болно. ... Мөнх Тэнгэрийн хүчин дор Монгол эх орон минь хүчирхэгжин хөгжин цэцэглэх болно.
Burxanii shitgeliig iim muuxai luivarchid udaxgui amsandaa.Battulga,Gansux naraa
AH toriin erh barisanaar hujaa nar uneheer davarch bgaa
Battulga gej novsh dald oroosoi
Nosh nishoorool bdag. Battulga 17 chingleg spirteer n bi medeg.
er n ene ajild mongoliin hamag l tom gesen buh kompani oroltsson mongiin bugd huvaaj avsan ajilaanchi hiisen magadgui aldaatai baij magadgui l ter n meregjiliin aldaa bhgui marshruutiih bh.
Battulgiig mongol uls diilehgui ard ni orosuud bgaa tom hulgaichdaa tuuhend urvagchaaraa uldene hogiin chaar
Нямдорж УИХ-д мафи ороод ирчлээ л гээд бсн. Vнэн л байсым билээ. Энэ нехер загалмайлсан эцэг гэх ганц ном л уншсан, тэрнийгээ ч нэг л талаас нь ойлгосон, еер юу ч хэрэггvй гэж шийдсэн болтой. ЕС одоо ажилд садаа болоод байгаа нехдийг фракцаар нь халж хаяад замаа бодох хэрэгтэй.