sonin.mn

АНУ-ын Виржини му­жийн Вүүдбриж хотын цаг­­­даагийн газар хүүхэд хазсан цэцэрлэгийн багшийг барив­чилсан аж. Хувийн цэцэр­лэгт ажил­ладаг Т.Браун гэх 24 настай багш бүсгүй ой нэг сартай хүүх­дийг хазаж, зоджээ.

Хүмүүжүүлэгч ийнхүү бяцхан хүүх­дийг ха­зах болсон шалтгаан нь жаахан хөвгүүн өөр хүүх­дийг хазсан учир шийт­гэж, ойлгуулахын тулд хаз­сан гэнэ. Хөвгүүний мөрөн дээр багшийн шүдний ором харагдахуйц үлдсэн уч­раас цагдаагийн газраас буруутгах үндэслэл болжээ.

Түүнчлэн цагдаагийн га­зарт нэгэн гэрч уг багшийг хийсэн хэргээ нуун дараг­дуулсан гэж хэлсэн тул дахин нэг хэрэгт буруутгаж байгаа гэнэ. Цагдаагийн га­зар гэрчийн талаарх мэ­дээл­лийг нууцалсан байна. Харин багшид ямар ял оноох нь хараахан тодорхойгүй аж. /Ройтерс/

Эх сурвалж: