sonin.mn

ЖЕНЕВ. /ITAR-TASS/. “Алтан бөмбөг” гардуулах ёслолын ажиллагаа 2015 оны нэгдүгээр сарын 12-нд Швейцарийн Цюрих хотод болно гэж уг шагналыг хүртсэн тоглогчдын нэг Олон улсын хөл бөмбөгийн холбооны / ФИФА / албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ.

Ёслолын ажиллагааны үеэр оны шилдэг тоглогчоос гадна шилдэг эмэгтэй тоглогч, эрэгтэйчүүдийн багийн шилдэг дасгалжуулагч, эмэгтэйчүүдийн багийн шилдэг дасгалжуулагчийг шалгаруулж, Ференца Пушкашийн нэрэмжит шагналыг хамгийн уран гоол оруулсан тоглогчид олгоно. Мөн хөл бөмбөгт үнэтэй хувь оруулсных нь төлөө олгодог “Ерөнхийлөгчийн шагнал”, шударга тоглосны төлөөх “Fair-play шагнал”-ын эзнийг тус тус тодруулах ажээ.  

Оны шилдэг эмэгтэй багийн дасгалжуулагч болон шилдэг эмэгтэй тоглогчид өрсөлдөгчдийн жагсаалтыг аравдугаар сарын 24-нд харин эрэгтэйчүүдийнхийг дөрөв хоногийн дараа аравдугаар сарын 28-нд гаргана.

“France Football” сонины “Алтан бөмбөг” болон “ФИФА-гийн Оны шилдэг тоглогч” шагналыг нийлүүлсний дараа 2010 оноос уг шагналыг гардуулж эхэлжээ.

Өнгөрсөн оны “Алтан бөмбөг” шагналын эзнээр “Реал Мадрид” багийн тоглогч Криштиану Роналду тодорсон юм.

Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг